“Цусны даралтын аппаратын баталгаажуулалт” сургалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

“Цусны даралтын аппаратын баталгаажуулалт” сургалт зохион байгуулагдлаа

“Цусны даралтын аппаратын баталгаажуулалт” сургалт зохион байгуулагдлаа

СХЗГ, ХБНГУ-ын Хэмжил зүйн хүрээлэн (PTB)-тэй хамтран хэрэгжлүүлж буй төслийн хүрээнд 2018 оны 10-р сарын 15-16-ны өдрүүдэд “Механик болон автомат цусны даралтын аппаратын баталгаажуулалт” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.  Сургалтыг PTB-ийн зөвлөх Tawat Changpan онол болон дадлагын хэлбэрээр явуулж, ХХШБГ болон аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даралтын хэмжлийн  14 улсын шалгагч хамрагдав. Уг сургалтаар Цусны даралтын аппаратын хэмжилзүйн болон техникийн шаардлагын олон улсын OIML R16-1, 2  зөвлөмжийн дагуу даралтын аппаратыг хэрхэн зөв шалгаж баталгаажуулах талаар дэлгэрэнгүй зааж, автомат болон механик даралтын аппаратыг шалгах дадлагын ажил гүйцэтгэв. Мөн OIML R16-1, 2 болон ISO 81060-1, 2 стандартуудыг харьцуулан танилцуулж баталгаажуулалтын үед  OIML R16-1, 2-ийг хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөв.

Монгол улс цусны даралт ихдэх өвчнөөр дэлхийд дээгүүрт байранд жагсаж байгаа өнөө үед уг өвчнийг зөв оношлож, эмчлэхийн тулд баталгаажсан хэмжих хэрэгслийг ашиглах нь чухал юм. Энэ сургалтыг явуулснаар эрүүл мэндийн оношлогоо эмчилгээнд ашиглаж буй цусны даралтын аппаратыг стандартын дагуу шалгаж баталгаажуулах ажлын чанар сайжрах төдийгүй баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслийн тоо нэмэгдэнэ.

Эх сурвалж: СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж