Хүүхдийн амь насыг аварсан алба хаагчдыг “цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Хүүхдийн амь насыг аварсан алба хаагчдыг “цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

Хүүхдийн амь насыг аварсан алба хаагчдыг “цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд  идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.

Таван настай  Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн  цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нарыг  “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасныг хэлтсийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Цагдаагийн албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж