Саудын ханхүү хэргээс нэр цэвэр гарахаар оролдсоор байна

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Саудын ханхүү хэргээс нэр цэвэр гарахаар оролдсоор байна

Саудын ханхүү “Их 20”-ийн уулзалтад оролцох болсон нь сэтгүүлчийн хэргээс нэр цэвэр гарах гэсэн оролдлого

Саудын ханхүү хэргээс нэр цэвэр гарахаар оролдсоор байна

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо энэ сарын сүүлээр зохион байгуулагдах “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман оролцоно хэмээн Саудын Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Даваа гаригт /2018.11.19/ мэдээлжээ.

Түүнийг Турк дэх Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлчийг хөнөөх тушаалыг өгсөн гэж үзэж байгаагаа АНУ-ын Тагнуулын төв газар мэдэгдсэн. Харин энэхүү мэдээллийг Саудын Арабын засгийн газар үгүйсгэсээр байгаа бөгөөд сэтгүүлчийг хөнөөхөд гар бие оролцсон гэх таван хүнийг цаазаар авна гэдгээ мэдэгдсэн юм.

Саудын ханхүү “Их 20”-ийн уулзалтад оролцох болсон нь сэтгүүлчийн хэргээс нэр цэвэр гарах гэсэн оролдлого, дэлхийн томоохон удирдагчидтай нүүр тулан уулзсанаар тус хэрэгт хамааралгүй гэдгээ нотлох гэсэн арга гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа ажээ.

 Эх сурвалж: CHANNELNEWASIA

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж