"Эмээлт" захад эзэн суусан хятадууд | News.MN

"Эмээлт" захад эзэн суусан хятадууд

"Эмээлт" захад эзэн суусан хятадууд

"Эмээлт" захад эзэн суусан хятадууд

Баруун талаараа Хүй долоон худаг, зүүн талаараа 22-ын товчоотой хиллэдэг “Эмээлт” захын орчимд үйл ажиллагаа эрхэлдэг махны үйлдвэрийн талаар өмнө нь бид сурвалжилж байсан билээ.

Энд түүхий эдийн зах үүссэнээс хойш худалдаа үйлчилгээ өргөжин, айл өрх оршин суух томоохон тосгон буй болоод удсан. Эндхийн иргэд нь нэхий, шир давслах, бой хийх, малын гэдэс гүзээ цэвэрлэх зэрэг ажил хийж, амь амьдралаа залгуулдаг. “Эмээлт”-ийнхэн төр засгаас сохор зоос ч гуйлгүй үдшээс үүр цайтал, өглөөнөөс орой болтол ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулж яваа. Харин үүнийг нь овжин ашигласан хятад хүмүүс мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр эрхэлж "Эмээлт" захад “бэрс” гарсан сурагтай. Улсад татвар төлдөггүйгээс гадна стандартын шаардлага хангаагүй үйлдвэрт үйл ажиллагаа явуулдаг хятад хүмүүсийн талаарх иргэдийн гомдол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байнга ирэх болжээ. Иргэдийн гомдлын дагуу НИТХ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг махны үйлдвэрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Ингээд НИТХ-ын ажлын хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон бусад холбогдох байгууллагууд өчигдөр /2018.11.19/ "Эмээлт" захын орчимд үйл ажиллагаа эрхэлдэг махны 2-3 үйлдвэрт гэнэтийн  шалгалт хийсэн юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32, 20, 21 дүгээр хороонд махны 30-аад үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрийн зарим нь давхар нядалгаа явуулж байхад зарим нь мах боловсруулна. Ерөнхийдөө өдөрт 50-иас цөөн мал нядалж байвал гар аргаар мал нядлах газарт тооцогдоно. "Эмээлт"-д ийм 13 газар бий. Эдгээр нь ченж нарын малыг нядалж өгдөг. Эндээс гарсан махыг “Хүчит шонхор”, “Хархорин” зэрэг зах руу дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг байна.

Гэнэтийн шалгалт хийхээр сонгосон хамгийн эхний газар бол хятад эзэнтэй гэх махны үйлдвэр байсан юм. Анзаарч харахад үйлдвэрийн хашааны гадна, нэр, хаяг байсангүй. Хашааны хаалгыг цохиход эндхийн манаач бололтой настай эр гарч ирэв. Түүнд хэрэг учраа тайлбарлахад үйлдвэрийн ажилтантай холбож өглөө. Үйлдвэрийн ажилтан “компанийн захирал гадаад явсан” гэв. Бидэнд гэнэтийн шалгалт хийх зөвшөөрөл шаардлагатай бичиг баримт, удирдамж байсан учир үйлдвэрийн ажилтантай хамт махны үйлдвэрийг зорьсон юм. Үйлдвэрийн гадна чингэлэгт хонь, ямааны нийт 30 гаруй хөлдүү гулууз байсан бол шулсан яснууд арзайн байх нь жихүүдэс хүрмээр. Биднийг үйлдвэрт ороход хэн ч байсангүй. Цааш орвол хамар цоргисон хурц үнэр нэвт шувт үнэртэнэ. Учир нь, том хэмжээний 10-12 саванд их хэмжээний мах дэвтээгээд орхижээ. Цаад хэсэгт шалан дээр овоолсон гулууз харагдана. Ямартай ч ямааны махыг экспортод гаргахаар бэлдэн хайрцагласан байв. Үйлдвэрлэгч байгууллага нь “Траст Трейд” ХХК хэмээн хайрцган дээр бичжээ. НМХГ-ын байцаагч нараас “Траст  Трейд” ХХК нь захиалагч компани эсэхийг лавлатал “мэдэхгүй байна”гэх хариултыг өгсөн юм.

Харин эндхийн ажилчны хэлж буйгаар “Манай захирал хятад хүн байдаг. Энд хааяа ирнэ. Ихэвчлэн монгол талын захирал биднийг хянадаг. "Эмээлт" захад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хятад эзэнтэй. Бидний хувьд туршилтын журмаар анх удаа мах боловсруулсан” гэж байв. Үйлдвэрийн нэг хэсэгт өргөтгөл хийгдэж байгаа бол нөгөө хэсэгт нь экспорт болон дотоодын махыг иймэрхүү байдалтай бэлдэж байна. Өргөтгөлийн хэсэгт ажиллаж буй гурван хятад иргэн ямар ч  бичиг баримтгүй байсан юм. Махны үйлдвэрт ажиллаж буй ажилчдад  нь мэргэжлийн үнэмлэх байгаа эсэх, хэн удирдаж зохион байгуулж байгаа болон  үйлдвэрийн зөвшөөрөлтэй эсэх нь ч  тодорхойгүй аж.

Эндээс гараад дараагийн үйлдвэрээр орлоо. Шалгалт хийсэн махны үйлдвэрүүдийн нэрсийг түр хугацаанд нууцлахыг холбогдох байгууллага хүссэн юм. Тус үйлдвэр нь мал нядлахаас гадна махыг боловсруулан ангилан савладаг аж. Гэхдээ зөвхөн бод мал төхөөрдөг гэлээ. Үйлдвэрт 13-14 шулаач ажилладаг. Нэг бүтэн үхэр шулахад өдрийн 20.000-25.000 төгрөг байдаг гэнэ. Тэд өглөө 09-18.00 цаг хүртэл ажилладаг. Өдөртөө 10-14 үхрийн гулууз мах шулдаг байна. Өнөөдөр харин илүү цагаар ажиллаж байна гэж тэднийг хариуцсан залуу хэлж байв. Үйлдвэрийн хоёрдугаар давхрын булангийн өрөөнд хятад хүмүүс аж төрөн төвхнөжээ.

ӨДРИЙН  ЦАЛИН 200-300 МЯНГАН ТӨГРӨГ

 "Монгол малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хүмүүс ний нуугүй хэлэхэд хятадууд л  байна. Малын махыг шулдаг хүний өдрийн цалин нь бараг 200-300 мянган төгрөг аж. Гэтэл энэ төрлийн ажил хийх залуус ховорхон олддог байна.

Шалгалтын үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадоржоос цөөн асуултад хариулт авлаа.

СИСТЕМИЙН ГАЖУУДАЛ ЭНД БАЙНА

Гэнэтийн шалгалтаар 2-3  газраар орлоо. Ер нь бол ихэнх үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй стандартын зөрчлүүд  их илэрч байна. Цаашид яах ёстой вэ? 

-НИТХ-ын хуралдаанаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг махны үйлдвэрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээт махыг бэлтгэж байгаа "Эмээлт" зах орчмын махны үйлдвэрүүд ямар стандартаар, ямар шаардлагын дагуу үйлдвэрлэл эрхэлж, экспортолж байна вэ гэдгийг шалгалаа. Гэнэтийн шалгалтаар нэлээдгүй зөрчлийг илрүүллээ. Тухайлбал, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр аюулгүй байдал, ажилчдын эрүүл ахуйн байдлыг хангах дэглэм алдагдсан байна. Цаашдаа засч залруулах тал дээр ажлын хэсэг нэгдсэн шийдвэр гаргаж ажиллана. Зөвхөн шалгаад өнгөрөх биш цаашдаа мах бэлтгэлийг системтэйгээр бэлтгэх,  аж ахуй нэгжүүд  эрүүл ахуйн стандартыг хангасан бүтээгдэхүүнийг хэрхэн  бэлтгэх вэ гэдэг  дээр тууштай арга хэмжээ авч ажиллахгүй бол үнэхээр асуудал дагуулсан аюул нүүрлэж байгаагийн жишээ энд байна. 

-Өвлийн идэш бэлтгэх цаг ирээд байна. Энэ үед махны үнэ өсдөг. Өөрсдөө дотоодынхоо махны үнийг хөөрөгдлөө гэдэг боловч  үнэндээ хятадууд дотоодын махны үнийг тогтоож байна гэх шүүмжлэл яваад байгаа. Энэ тал  дээр та юу хэлэх вэ? 

-Монгол Улс 80 сая толгой малынхаа тодорхой хэмжээг экспортод гаргаж, үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Гэтэл энэ маань  эсрэгээрээ болоод байна. Ажиллах визгүй хятад иргэд бэлэн мөнгө өвөртөлж ирээд сезоны улирлын үед мах худалдан аваад Хятад руу их хэмжээгээр гаргаж байна. Энэ нь махны үнийн хөөрөгдлийг бий болгоод байгаа юм. Тэгэхээр бид хатуу үнэ барихаасаа илүү хэзээ нь хэдэн тонн  махыг хил гаалиар гаргаж байгаа вэ гэдэгт хүртэл хяналт тавих шаардлагатай байна. Тийм учраас манай төрийн байгууллагууд цаашдаа энэ асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг зөвхөн нөхцөл байдлыг нь судлаад, цаашдаа хэрэгжүүлэх арга хэмжээг НИТХ-аар хэлэлцэнэ. Цаашдаа иргэдийн хурлаар бодлого болгож  хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна.

-Махны үйлдвэрүүдийн дийлэнх зөрчлийг харахад НМХГ ажлаа хийж чадахгүй байгаа юм шиг санагдлаа?

-Мэргэжлийн байгууллага нь "Эмээлт"-ийн үйлдвэрүүдэд шалгалт хийгээч, санаа тавиач гэж хэлмээр байна. Мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хийх ёстой. Цаашид махыг экспортод гаргах гэх нэрийдлээр хүнсний аюулгүй байдал алдагдсан үйл ажиллагаа явуулаад байх юм уу гэдэг дээр бодлого гаргаж, хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Тодорхой системтэйгээр мах бэлтгэх ёстой. Маш олон алдаа дутагдал зөрчил, магадгүй системийн гажуудал энд байна.

АСУУДАЛ ХҮНДЭРВЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛДЭГ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал  эмнэлгийн хяналтын улсын байцаагч Э.Оюунсоёмбоос дараах асуултад хариулт авлаа.

Мах боловсруулах хэд хэдэн үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Зөрчил нэлээд илэрлээ. Цаашид хэрхэн ажиллах вэ?

-Тухайн аж ахуйн нэгжүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Энэ нь махан бүтээгдэхүүний стандартыг зөрчсөн давхар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хуулийг давхар зөрчиж байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуух бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл сул байсан. Түүнчлэн тухайн үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна. Тухайн үйлдвэрүүдэд мэргэжлийн хүн дутмаг байна. Тухайлбал, малыг хүлээж авах малын эмч, технологийн урсгалыг хянах технологич байх ёстой.

-Эдгээр зөрчлүүдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Зөрчлийн тухай хуульд заасны дагуу аж ахуй нэгж байгууллагыг гурван сая төгрөгөөс дээш мөнгөн дүнгээр торгоно. Хэрэв холбогдох бичиг баримтуудыг үзээд асуудал хүндэрвэл прокурор руу үйл ажиллагааг нь зогсоох саналыг хүргүүлдэг.

НМХГ-аас  мах боловсруулах үйлдвэрт хэр хяналт шалгалт хийдэг вэ?

-НМХГ-аас  удирдамжтай шалгалтууд удаа дараа хийгдсэн.  Төлөвлөгөөт бус  шалгалт аравдугаар сард нэгдсэн журмаар явагдсан.

-Тухайн үед хэчнээн үйлдвэрүүдээр орсон бэ ямар зөрчлүүд илэрч байв?

-Нэгдсэн тоог би сайн мэдэхгүй байна.

Мах боловсруулах нэг үйлдвэрт 14 хятад хүмүүс ажиллаж байна гэхээр үндсэндээ “Эмээлт” зах хятад ажилчдаар хүрээгээ тэлжээ гэж хэлэхэд хол зөрөхгүй болов уу. Үйлдвэрт ажиллаж буй хятад ажилчид жуулчны визээр орж ирэн Монголд  нутагшиж байна. Малчдын ноос, ноолуур, арьс, ширийг худалдан авч, энэ төрлийн борлуулалт, үйлдвэрлэлтийг бүрэн атгахын тулд тус улсаас жил бүр хэдэн тэрбум юань цацдаг тухай яриа ч ченжүүдийн дунд байх аж. “Эмээлт”, “Цайз” захаас эхлээд хятадуудын мэдэлд бүрэн шилжсэн газрууд олширсоор байгаа нь эмгэнэлтэй ч гашуун үнэн.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-20 66.181.160.121

улс орнуудын гадаадын иргэн харъяатын газрууд хууль зөрчсөн визны зөрчилтэй гадаадын иргэнийг хуу хамаал гаргаж байх юм. Манай улсын гадаадын иргэн харъяатын газар юу хийдэг юм бол. Би лав тэдэн хууль бус оршин суугч иргэдийг нутаг буцаалаа энээ тэрээ гэж ерөөсөө сонсоогүй юм байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой байхад яагаад гаргахгүй байгаа юм бэ? Эсвэл заавал нотлох шаардлагатай байдаг бол мэдээлэл өгөх монголчууд зөндөө олдоно доо. Шийдвэртэй арга хэмжээ авмаар байна.

зочин 2018-11-20 66.181.180.132

монголын жирийн малчинаас эхлээд гэр хороололынхоны иргэд шууд гар дээрээ мѳнгѳ авдаг. махыг оролдоод бгаагтйн утга нь дуйварчид энэ зах зээлтйг луйвардаж булааж авах бзх зах зээлийг базах л санаа. хэрвээ ингэвэл мах гардагаас бага гарна.бас цалин хѳлс үнэ бүгд багасна.яг л адѳрт 100мя монгол хүн ѳгнѳ.бас хятад хилээ нүүрс шиг хаана.ингэхэд хятадууд хохирно уу. хятадыг зкэн ядуулаад хятадууд хохирох уу.дэлхий зах зээлд хятадыг мѳоѳѳдѳж бна.австраль махаа манайхаас хямдаар хятадад ѳгѳх саналтай

зочин 2018-11-20 66.181.180.132

млнголын махны үйлдвэрүүдээс энэ үйлпвэрүүд илүүгүй гэхэд дордохгүй сайн шүү.германы үйлпвэрт соц үедч очиж ажиддаж бхад иймэрхүү л бдаг..элдэв гэрчилгээний визний хувьд ягдаа мѳрдѳх гэвэл хэн ч дийлэхгүй.зѳвхѳн авилага л дийлдэг.оюутолгой хүртэл дийлэхгүй шанатаажинд ордог гээд бод..дэнжийн1000хот доторхи бүх зах. махимпекс дархан гмийг худал гэвэл очоод үз бүгд л иймэрхүү. махны үйлпвэрийг хаахад прокурор бас яагаад оролцдог болчихвоо.бас авилага ѳгѳх нэг хүн нэмэгдэж бна.хятадруу мах гарвал

зочин 2018-11-20 66.181.180.132

дэлхийн махны үйлдвэрийн шулалгааны ѳрѳѳнд ч монголын махны бүх захын лангуун дээр яс арзайгаад д хаяуулахаа хүлээгээд бхад хятадынх болохоор эвгүй аймаар болчихпог нь хятадуудыг зкэн ядуудуулах үйлдвэрийг нь хаалгах дээрэмдэж булаах авилага үнэртүүлж бна уу .монголууд л тэрбум $ мах ѳгье аваач гэж 3 жилийн ѳмнѳ гуйсныг мартаагүй биз.энэ үйлдвэрүүдийг барьж ажлын байрны гэрчилгээ эксплортын гэрчилгээ авах гэж хѳддѳх бүрдээ авилага шат бүрд нь ѳгч авсан.энэ үйлдвэрүүд монголын үйлдвэрүүдээс а.ц

Малчин 2018-11-20 202.131.242.254

Монгол малын махыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, экспортонд гаргаж, олон зуун мянган малчин биднийг малын махаа зарж, орлоготой болох боломж олгож байгаад баярлаж байна. Хятад байна уу, Орос байна уу, Монгол байна уу ялгаагүй ээ. Үүнд төр засаг бүү оролцоосой. Хоньны нэхий үнэгүй болж, жалганд хаяж байгаа шиг зүйл болох вий. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж нэхий экспортлохыг хориглосноос дотооддоо боловсруулсан ч юм байхгүй, авдаг газар ч байх , жалганд хаяж байна.

Зочин 2018-11-20 66.181.180.187

Emeeltiin mahnii bolon noos nooluuriin chenjyydiig bygdiig ni shalga, ted yamarch tatvar ulsad tulduggyi, mash ih mungiig ergeldyyldeg, Mongol HYatadgyi shalgaj dansiin shalgaad emh tsegtsend oruul. tend tatvar, mergejliin haynalt, tsagdaa geed bygd ochij shalgah heregtei.

Зочин 2018-11-20 112.72.8.90

БНХАУ-ын иргэд өөрийн нутагт борлуулах чадвартай мөнгөтэй байгаа манай ААН үүд жолдож байна түүнийг эдгээр хүмүүс сайн мэдэж байгаа. Түүнээс бус Хятад иргэд гэдэгтээ биш шүү. Өөрсдөө бүтэл муутай бол хэн ч ингэнэ.

Зочин 2018-11-20 202.179.24.86

Жуулчины виз, ажиллах биз гэдэг зүйлээ хариуцсан байгууллага хүмүүс байдаг биз. Асуудал байгаа бол тэдэнтэйгээ ярь. Харин хаана ч байхгүй шахам хямд үнэтэй махны экспортоос тохирсон оносон татвар авч улсын төсвөө зузаатгавал ард түмэнд хэрэгтэй

Shalgah 2018-11-20 66.181.187.99

Mergejliin hyanltiin baitsaagch nariig sain shalgah hergetei gej bodoj bna.

Baterdene 2018-11-20 124.158.90.50

Нэрийг нь нууцлалгүй шууд ил тод зарлаач ээ. Юундаа нуудаг байна аа. Тохиролцоо хийх гэж үү.

Зочин 2018-11-20 202.131.225.197

ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэ дээ. эмээлт дээр хятадууд эзэн суугаад удаж байхад юу солиороод байгаам дээ чааваас. бүх газар хятадууд дүүрээд байна. монголчууд бүгд ажилгүй, өрөнд орцгоож, хулгай хийж, архи ууж, хүүхэн хайж явахад хятадууд чимээгүй хөдөлмөрлөөд баргийн монголд олдодгүй сайхан хүүхнийг тэвэрч хэвтдэг гэдгийг мэдэх хүн байхгүй л дээ.

Bt 2018-11-20 73.98.135.72

Mahnii er n hunsnii zuil erhlehed anhnaas n ctandart zuwshuurul bhgui tehnekiin nuhtsulgui hot duurgiin alban haagchidiin buruu bn shudee

Гарчиг бууруу 2018-11-20 202.179.25.129

Гарчгаа буруу авчээ. Хятадыг үзэн ядуулах агуулгатай нь ойлгомжтой. Эзэн суусан гээд байгаа нь хэн нэгэн хятад санаатайгаар дайрч орж ирээд эзэн суусан мэт бичих нь дутагдалтай. Хэн нэгэн монгол нөхөр л эзэн суулгачихсан юм шүү дээ. Монголчуудын дотроос хэн нэгэн эрх мэдэлтэй авилгач дарга л эзэн суулгасан. Тэр монгол нөхрийг олж бичээч. Дотоодын урвагчийн балаг байнаа!

Зочин 2018-11-20 103.229.123.230

Ми дарга

Irgen 2018-11-20 174.209.5.41

Mongol odoogoor mahnii uildver bitgii hel mongiliinhoo tusgair togtnol,erh chuluuguu ch batalgaajuulj chadahgui bna.Ediin zasgiin huvid hyataduudad atguulsan ni unen\nHyatad nuurs avahgui bol ulsaaraa dampuurna.malchidad orlog oruulj hun ajillulj udriin udriin 200 000 tugrug uguhuur iim bhaas uur yamarch arga bhgui.Tur zasagt zuv humuus garch baij l uurchlugdunu.ingehiin tuld songiuliin sanalaa hudaldahgui zuv shudarga ireeduigee harj hiih heregtei bna.

Зочин 2018-11-20 202.9.42.90

manai mahiig taiwan uldee

Зочин 2018-11-20 202.9.42.90

muu hujaanuudaaa hmm

Зочин 2018-11-20 202.9.42.90

muu hujaanuudaaa

Зочин 2018-11-20 202.9.42.90

muu hujaanuud

Зочин 2018-11-20 202.9.42.90

balai yum bee odoo yaanaa

Зочин 2018-11-20 202.9.42.90

balai yum bee

Зочин 2018-11-20 202.126.89.216

Одоо л. Ухаан ороо еүу эргүү малнуудаа

Зочин 2018-11-20 202.9.42.219

Эмээлтэд монголд цагаачилсан цагаач иргэд буюу хуа чао нар бэрс шүү дээ тэднийг цэгцлэх хэрэгтэй

Зочин 2018-11-20 43.242.243.244

Дарга нар хахууль аваад Хятадуудын дуртай юмыг нь хийлгэж байхад Монголд үйлдвэр хөгжин гэж юу байдаг юм.

Зочин 2018-11-20 66.181.185.224

эбэ энхболд нарын бодлогын нууц шүү дээ монголл хүн хийсэн ч эрээний хил давж чаддаггүй юм шүү дээ

барлас 2018-11-20 103.240.240.73

МОНГОЛЧУУДАД БЭЛЭН МӨНГӨӨР ИХ ХЭМЖЭЭГЭЭР МАЛ АВЧ БЭЛТГЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЯН БАЙХГҮЙ ЖОНХУУ ЕРӨНХИЙЛЭГЧИЙН МАХ ИМПЕКС Ч МӨНГӨ БХГҮЙ НАМ ЗОГСОЖ БАЙНА,, ХЯТАД БАЙНА УУ ОРОС БАЙНА УУ МАЛ АВЧ МӨНГӨ ӨГДӨГ ЧӨТГӨР Ч БАЙСАН МАЛЧИН БҮРТ ХЭРЭГТЭЙ БНА

Зочин 2018-11-20 59.153.115.124

өөрөө махаа бэлтгээд хангалттай үнээр авч байгаа бол яалтай билээ?аа үгүй юу?

Irgen 2018-11-20 202.126.88.34

Mal baigaad ergelt baihgui bolohoor yamar ch hereggui too tegeed neg zudand jalgand hayana shuu dee. Tur orohoor ulam l zavaaruulna neg uildver barih bish. Bitgii tuilshir gej helmeer hna hytaduudaas umnu emeelt tiim tseverhen baisan uu harin hunsend hereglehed hetsuu baidag baisan. Odoo harin hyataduud arai gaigui heden boi barisan baina lee eruul ahui mal emeleguud ajilaa sain hiih heregtei. Hudlaa shalgalt nereer hahuuli mungu hardag uursduu uildver barih erh ugsun baij shovu hiihee boli

Хятад ялна 2018-11-20 2.136.17.240

"МОНГОЛ ЯЛНА"гэж хүмүүсийг доромжлоод байдаг аягүй орчин цагийн соёлтой боловсролтой хүмүүсийн тайлбарыг сонсох хэрэгтэй. Хятад хүний эрхийн асуудалд айхтар боловсон хүний эрх мэрх гэж ирээд солиороод байдаг биздээ. Ялангуяа жиргээний жавьж авгай нар...

Сайн ажил 2018-11-20 202.126.88.55

Уул нь ийм ажил хийж байгаа юм байналээ. Хятадууд өрсөлдөж мал аваад үйлдвэр нь малгүй, байсан ч өндөр үнэтэй болоод байгаа гэсэн. http://mofa.gov.mn/exp/article/entry/1425

Сайн ажил 2018-11-20 202.126.88.55

Уул нь ийм ажил хийж байгаа юм байналээ. Хятадууд өрсөлдөж мал аваад үйлдвэр нь малгүй, байан ч өндөр үнэтэй болоод байгаа гэсэн. http://mofa.gov.mn/exp/article/entry/1425

Зочин 2018-11-20 197.42.224.46

Change gedeg ner hujaa gedegees dor sonsogddog

Зочин 2018-11-20 197.42.224.46

Change gedeg ner hujaa gedegees dor sonsogddog.

Зочин 2018-11-20 197.42.224.46

Khyatad sain ch, malaa edend zarj baigaa malchid durakuud, tednees sanal goridson gishuud mal yum

МАХНЫ УЙЛДВЭРИЙН АЖИЛЧИН 2018-11-20 66.181.190.210

БАЙЦААГЧ НАРТ ХАХУУЛЬ АТГУУЛААД Л ТАГ БОЛГОДОГ ЮМ БНА ЛЭЭ ХЯТАД ЗАХИРАЛУУД НЬ.

mgl 2018-11-20 202.9.43.212

Авилгаас болоод ингэж баларч байна. Төр захиргааны хянах ёстои улс нь авилга аваад таг болчихдог тул ингэж даварч байгаа юм. Гэхдээ дарга нар нь шүү дээ. Төр захиргаа, төрийн үйлчилгээний аль ч байгууллага хахууль нэвт идэгдсэн. 76 нь хог болохоор доодох ийм болдог юм байна.

Зочин 2018-11-20 202.126.89.203

ЖИНХЭНЭ ХАХУУЛЬ ТЭНД ЦЭЦЭГЛЭЖ БАЙНАА !!! БҮГДИЙГ ХАХУУЛЬДАНА !!! ЯАСАН Ч ТЭДНИЙ ДУР !!! МОНГОЛЧУУДЫН ХҮНСНИЙН ГАНЦ ТҮҮХИЙ ЭДЭЭ АТГУУЛЖ ДЭЭ !!! ДУРГҮЙГ НЬ ХҮРГЭВЭЛ ХОР , ХОГ ЮУГ Ч ХИЙНЭ !!! ЖЕНКОГИЙН МОНГОЛЧУУДЫГ ТАЛХ , МАХААР ГАНЦ АТГАНА ГЭДЭГ ӨНГӨРЧ ДЭЭ !!! ХӨӨРХИЙ !!! ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХООД ИЙМ ДОР ОРОХ ГЭЖ ДЭЭ !!!

ЗОЧИН 2018-11-20 202.126.89.149

Хүнснийхээ гол цэг дээр харийн этгээдийг ажиллуулахыг болиулаач ээ!!!!

Тэнэг монголчууд хохино 2018-11-20 59.153.113.18

Эмээлт захын жинхэнэ эзэн нь Манай ерөнхийлөгч бидний тахин шүтэж оройдоо залсан Баттулга шүү дээ. Хөгийн ухаан муутай бөхийн муу аргыг ч ойлгочих ухаангүй Монголчууд хол явахгүй ээ

Зочин 2018-11-20 202.9.42.104

Эх орондоо бид бусын боолболжээхоорондоо хэлдээд л бай 3 хан сая хүнтэй

иргэд 2018-11-20 66.181.191.211

Эмээлт захыг эзэгнэх ч яамай байнаа,энэ төрийг эзэгнэх боломж олгосон байвал сонгогчид нь юу гэх бол

СҮХЭЭ 2018-11-20 202.179.31.47

мал нядалгааны газарт тавих МЭАЦийн шаардлага болон мах махан бүтээгдэхүүн хүнсний аюулгүй байдлын талаар явуулсан шалгалтын үр дүнд яагаад шалгалт явуулсан эрх бүхий байцаагч нар үйлдвэрлэлийг зогсоох эрх мэдэлгүй бдаг юм. мөн гадаадын эзэн хөрөнгө оруулалттай газарт шалгалт хийхдээ ГИХ газрынхан хамт явж арга хэмжээ аваасай.хэдийгээр ажлын байр бий болгож бгаа нь сайн боловч нөгөө талаас хүнсний аюулгүй бдалдаа хэдийн анхаарах цаг болсон бна шү. устай ган чананд хэдий хугацаагаар сойсон мах

Үйлдвэрлэгч 2018-11-20 66.181.161.119

Өөрсдөө юу ч хийхгүй байж хийсэн хүмүүсийг өөлөөд элдэв юм бичихээ боль. Хятад ч бай Монгол ч бай наадуул чинь мал махыг эргэлтэнд оруулж малчидад буян болж олон ажлын байр бий болгож ард түмэнд нэмэр болж авилга өгч дарга нарт буН болж байгаа шүү. Юмыг дандаа болохгүй бүтэхгүй талаас харж элдэв юм бичиж байхаар ажиллацгаа.

Зочин 2018-11-20 2.200.67.143

Улин хуцаж, хонин жороолж !!! унаж буй хужаа Ми.овогтоо дагаж , хужаа руу яваж чацагийг нь долоо !!!Ха,ха,ха.

Зочин 2018-11-20 103.229.123.230

Одоо үнэтэй авч байгаа ч 1 л өдөр үнэгүйдүүлнэ штэээ. Монголчууд өөрсдөө гадагш нь гаргах аргаа эртхэн олох хэрэгтэй байх.

Зочин 2018-11-20 202.131.242.254

Яг зөв. Хятадууд авахгүй бол хоньны нэхий, үхрийг шир үнэгүйдэж, жалганд хаяж байгаа шиг юм болно.

Иргэн 2018-11-20 64.119.16.198

5ЖИЛИЙН ДАРАА БИД ХЯТАД ЧЕНЖҮҮДИЙН ХЭЛСЭН ҮНЭЭР НЬ МАХАА АВДАГ БОЛНО. ЖИРИЙН МОНГОЛ АЙЛЫН НЭГ ӨДРИЙН МАХНЫ ХЭРЭГЛЭЭГ ТЭД Л МЭДНЭ .ОДООГООР АДУУНЫ МАХЫГ ХЯТАДУУД БҮРЭН ХЯНАЖ БНА.

,чулуун 2018-11-20 178.184.65.252

Үнэндээ МАН гарч ирээд хамгийн чухал хүнсний салбар болох махны салбарыг хяьадуудад бэлэглэсэн дээрх нэр бүхий УИХ ын гишүүд нөлөө бүхий хүмүүс тэдний хууль журмаас дураараа ажиллах бүх боломжийг манай эрх баригчид гаргаж бна, жнь: дөнгөж ашиглалтанд орсон үйлдвэрт шууд ААА эрх олгох жишээтэй

Zochin 2018-11-20 66.181.184.19

Hariyatiin albatai hamtarch ajillahgui yasan um be mong old orshih suuj hugatsaa hetersen vizgui nuhduudiig shuud bariulahgui yasan um, Turiin albadiin hamtiin ajillagaa uyaldaa holboo baihgui u

Зочин 2018-11-20 202.55.191.130

tegj demii yum muruuduj yavahaa boli doo duu mini

Иргэн 2018-11-20 202.21.125.130

Хөлдүү мах аваад гэсгээхэд ус гараад байдаг юм,усанд дэвтээгээд ус шингээж хөлдөөдөг юм байна.

,jhv 2018-11-20 203.169.49.137

udurt 200-300 k? arai ugui blgui de iim tsalintai bol naana chini ajillah zaluuhuudiin buhel buten sureg bn shde

Зочин 2018-11-20 202.126.89.33

Chadahgui l butsaad bdgiimdaa

Монгол Улсын иргэн 2018-11-20 202.179.8.118

Аж үйлдэврийн парк гээд байгаа чинь энэ шүү дээ Цогцоор нь нэгдсэн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй мал эмнэлэг, арьс шир, мах, сүү, ноос ноолуурыг нэг газар төвлөрүүлэх хэрэгтэй тэндээсээ цаашаа үйлвэрүүд руу хуваарилалт хийдэг цогт шийдэл хэрэгтэй байна.

Зочин 2018-11-20 103.14.36.6

Цаашид махыг экспортод гаргах гэх нэрийдлээр хүнсний аюулгүй байдал алдагдсан үйл ажиллагаа явуулаад байх юм уу

ZOCHIN 2018-11-20 202.131.236.170

Mergejliin Hyanaltin Erunhii Gazar, Niisleliin Mergejlii Hyanaltinhan undesnii heden mahni uildveree shalgaj daramtlahaas uur yum medehgui dee.Emeeltiin hyatad ezentei uildveruudiin ar tald uursduu hamaatan,sadan ah duu ni baigaa.manai zasgiin gazar Ih hurlin gishuud ch baigaa. Lav l AN-in ERDENIIN mahni zooriig HYATADUUD tureeseldeg yum bilee.

Зочин 2018-11-20 103.229.176.130

бидний хийж чадахгүй байгаа ажлыг хятадууд л хийж байгаан биш үү ? эзэн суухын тухайд бол бидний өөрсдийн арчаагүйнх биз дээ, бүгд хар амиа боддоггүй, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж чаддаг байсан бол ч ...

Зочин 2018-11-20 203.91.112.190

Бичээд л шалгалт хийсэн юм бол дээд байгуулалагад ньбичээд л байхын, тэгээд арга хэмжээгээ аваачээ, очиж очиж үндэсний баялаг малаа өөрсдөө арчилж хамгаалж, боловсруулж чадахгүй гадныхнаар хийлгээд байхдаа яахав дэ, арчаагүй юм, шалгалт хийсэн юм дээд өайгууллагадаа хандаад татвары нь төлүүлээд, бичэг баримтын зөрчилтэй бол гаргаад юм хий л дээ

&? 2018-11-20 96.69.189.11

YADUUPCH baij deeshilxnee

Зочин 2018-11-20 64.119.21.3

Харин ч бидний чадахгүй байгаа махны экспортыг хятадууд өөрсдөө хийж өгч байгаа юм биш үү?? Хятадаас өвөртөлж ирсэн мөнгө нь эцсийн дүндээ манай малчны орлого болно! Энэ чинь больхи ч гэсэн "гадаадын хөрөнгө оруулалт" л байна шдээ! Харин ариун цэвэр, эрүүл ахуйн талаас нь сайн шалгаж байх хэрэгтэй! 1118-ны ням гаригт Дэнжийн 1000-ын захаас мах авах гээд очсон чинь жирийтэл өрсөн 10 гаруй үхрийн гуяыг хятадууд бөөнөөр нь авчихсан гээд өгсөнгүй!! Тэгвэл малчид нийлүүлэлтээ нэмэх хэрэгтэй шдээ!!!

Зочин 2018-11-20 66.181.160.11

Малаа эрүүлжүүлж дуустал,гадны улсуудад гайгүй нэртэй болоод хөрөнгө оруулалт ихээр ордог болж байж орчин үеийн үйлдвэртэй болно.Япон солнгос америк орж ирвэл өөр болно. Орос хятадтайгаа бол ингээд заваараад суухаас өөр аргагүй.

Зочин 2018-11-20 96.69.189.11

&

Зочин 2018-11-20 96.69.189.11

blai,endx:ebp,aimaap xylgaichp, namaig daga- genee

Зочин 2018-11-20 96.69.189.11

alyylcaan

Уншигч 2018-11-20 202.70.34.70

Ёстой нүдийг нь олжээ. Ийм үйлдвэр аймагт байдаг гэсэн. Эзэнгүй улс.

Зочин 2018-11-20 103.229.123.7

Хэдэн малынхаа махыг аятайхан зохицуулаад иргэддээ хүргэж чадахгүй арчаагүй Нийслэл юм да

kkaminj 2018-11-20 96.69.189.11

Mongolchyyd mungonii xoinooc ybaxgyi -guilagchdaa xaiplaj amidapch bnaa.Amapchilcaap dopdcoop.Xitadyyd xoliin bodoltoi bna.\nMongolchyyd deep UBCHIN,ZOBLON, xypch upej bna. UPCULDUGCH,xap canaatang,(Xabtgailagch,xamgaalalt,xybipgalt- xiij ajilj,ATAAPXAJ,XULGAILAJ cypcan boolyydiin myy canaag XULGAIG- medexgyi bna. mungoo demii umand ypexgyi baix.\nxungun tsagaanyydiigiin mungiig Xylgailj baina genee bankaa cain temdegleepei.

ubchin 2018-11-20 96.69.189.11

yxcenii chini dyplal

Зочин 2018-11-20 202.180.218.37

Хятадууд байхгүй байсан бол залхуу монголчууд 70 сая малынхаа үр шимийг ч хүртэж чадахгүй байх даа

Malchin 2018-11-20 202.126.89.136

HYTADIN BUYND BUYNT MAL MIN UNED HURCH BAINA

Зочин 2018-11-20 202.21.106.144

монгол хүн хятадад ингэж ажил хийвэл торгуульдаг биздээ, оршин суух зөвшөөрөл байгаа эсэхийг шалгах хэрэгтэйшдээ, эсвэл бүгдийг хахуульдаад авчихсан байна уу?

Зочин 2018-11-20 103.229.121.193

Наад Хурэлсухээ яаж урд хөршиинхонтэй ямар дотныг төсөөлөхгуй байхаа?

Зочин 2018-11-20 202.72.245.207

ЭМЭЭЛТ БАЙТУГАЙ ЭХ ОРОНД МИНЬ ЭЗЭН СУУЧИХААД ТӨРИЙН ТОЛГОЙД ТӨЛӨӨНИЙ ХҮНИЙ ТАВЬЖ ТҮШЭЭДИЙН СУУДАЛД ТУРШУУЛУУДАА БАЙРЛУУЛСАН БИШ ҮҮ

Зочин 2018-11-20 43.228.129.155

haa saigvi kitaduud ezen suusan ium bishuu? hohino hunii erh ardchilal chuluut ediin zasgiin chine gai ene dee.

Зочин 2018-11-20 43.228.129.204

Сайн хянаж шалгах л хэрэгтэй юм байна ш тээ. Худалдагдсан мэргэжлийн хяналтынхан л өөгшүүлж байгаа биз

Зочин 2018-11-20 66.181.180.163

МИЕЭ ФСДАГААС САЛАХСАН

Зочин 2018-11-20 99.203.15.18

Buudchih aaviin huu garahgui yum bh daa

Монгол 2018-11-20 66.181.167.194

эмээлтийн эзэн чинь жанхуу ш дээ.

Зочин 2018-11-20 66.181.191.36

Sainl baina malchid mongnii baraa haraad gargajil baig oorsdoo haa baina hudlaa shalgaj shantaajilhaas ........

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж