Ньюс хөтөч: "Шударга түшээ мөн үү" нээлттэй сонсгол болно

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Шударга түшээ мөн үү" нээлттэй сонсгол болно

Ньюс хөтөч: "Шударга түшээ мөн үү" нээлттэй сонсгол болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд "Ирээдүйн ажил мэргэжил" эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. Холбоо барих утас: 91915340

09.30

  • ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Органик бордоо" сэдэвт сургалт болно. Холбоо барих утас: 8001-9000

10.00

  • Сонгино-хайрхан Outlet төвийн байранд Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, анхан шатны нэгжээс сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг дохионы хэлмэрчээр дамжуулан танилцуулах мэдээлэл хүргэх арга хэмжээ болно. Холбоо барих утас 99010499
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс зохион байгуулж буй “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаврын тухай” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордон, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд болно.
  • “Туушин” зочид буудалд "Төрийн үйлчилгээний цахим шилжилт" сэдэвт танилцуулах уулзалт, хэвлэлийн хурал болно.
  •  ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "Монгол бичгийн кодчилол – 2018" хурал болно.

10.45

  • Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язал БНТУ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө

12.00

  • "Шударга түшээ мөн үү" цуврал нээлттэй сонсгол СЕХ-ны дугуй зааланд болно. Сонсголд улс төрийн намууд, Генерал Ж. Баатар, Б.Хурц, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар оролцоно.Холбоо барих утас: 99108592 88019083 77338592
  • Монголбанкнаас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурлаар ТМБҮЧ батлагдсан тухай, мөн ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажилласан үр дүнгийн талаар мэдээлэл өгнө
  • MN-Мэдээллийн төвд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа
  • МҮХАҮТ-д Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” (Ворота в Азию) хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн, бизнес форумын нээлт болно. Утас:99090339

14.00

  • Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурал “Blue sky” зочид буудлын 3 давхарт Тopaz танхимд болно. Холбоо барих утас: 99773800, 88008516
  • “Туушин” зочид буудалд Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1934.11.20 БНМАУ-ын VII их хурал хуралдав. 288 төлөөлөгч оролцсон тус их хурлаар “Шашныг төрөөс тусгаарлах тухай” хууль гаргажээ.

2006.11.20 ӨМӨЗО-ны Эрээн хотын боомтын авто замаар тээвэрлэж буй экспорт, импортын барааны нийт хэмжээ нь 50 250 000 тн-д хүрч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 15.26 хувиар нэмэгдсэн нь Монгол-Хятад хоёр улсын харилцаа дахь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж