“ЖДҮ-тэй тэмцэх гурван зам байна”

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“ЖДҮ-тэй тэмцэх гурван зам байна”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

txKBObaQsTMpEnWstemuujin

Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн асан, хуульч

ЖДҮ-тэй тэмцэх гурван зам харагдаж байна. Нэгдүгээрт мэдээж хуулийн байгууллагад хандах ёстой. Нэгд сонирхлын зөрчил, хоёрт албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой учраас АТГ, прокурор, шүүх гэдэг замаар явж болно. Гэхдээ ингэвэл удна. Хэн нэгнийг хэрэгтэн болгохын тулд хурдан шуурхай шийдэх гээд хүн хэлмэгдүүлж болохгүй учраас бүх зүйлийг хуулийн нарийн дэс дарааллын дагуу шийдэх хэрэгтэй болно. Магадгүй хоёр жилийн хүнд процесс болж хувирах байх. Энэ бол хүнд бөгөөд урт зам.

Хоёр дахь нь УИХ-д нэг том зэвсэг бий. Энэ бол Өргөдлийн байнгын хороо. ЖДҮХС-гаас зээл авч чадахгүй байгаа иргэд уг санд өгч байсан хүсэлтүүдээ бариад “Бид ийм хүсэлт өгөхөд ийм хариу ирдэг байсан” гээд Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө гаргах ёстой. Өргөдлийн байнгын хороо УИХ-ын нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Энэ сангуудынхаа мэдээллийг аваад ир. Энэ сангуудаас чинь хэн хэн мөнгө авсан бэ, яагаад хэрэгцээтэй газраа очдоггүй байсан бэ. Ингэж бодлогын завхрал гарахад ямар албан тушаалтан нөлөөлсөн, хариуцсан албан тушаалтан нь хэн бэ” гээд гэрчийг нь оролцуулаад, албан тушаалтнуудыг нь дуудаад нээлттэй сонсгол хийх ёстой. Үүндээ үндэслээд Ёс зүйн дэд хороогоо хуралдуулаад УИХ-ын гишүүний ёс зүй зөрчсөн үйлдлүүдийг нь үнэлээд хариуцлага тооцчихвол парламентын ардчилал асуудлаа ил байлгадаг, хариуцлагаа тооцож чаддаг гэх итгэлийг олон түмэнд өгөх юм даа.

Гурав дахь нь У.Хүрэлсүхийн хэлсэн “Хариуцлагын сэлмээ гаргаад төрийн болон нийтийн хөрөнгө рүү хуруу дүрсэн хүн болгонд хариуцлага тооцно. Миний амь нас юу ч биш” гэдэг үг бий. Энэ үнэн бол одоо Ерөнхий сайд ил тодоор, нээлттэйгээр асуудалд оролцсон сайд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох зангарагтай байх ёстой.

Эх сурвалж: NTV телевиз

narangerel

С.Нарангэрэл

Хуульч

Монгол хүн бүрийн санаа зовж байгаа зүйл бол бид олиггүй төр засагтай болж, мухардалд орчихлоо. Одоо бидэнд цаашаа хөгжил дэвшлийн гарц байна уу? Итгэж сонгосон хүмүүс маань идэж уугаад байна. Одоо яах юм бэ гэсэн асуудал нүүрлэсэн. Монголын энэ бүх асуудал тогтолцоонд байгаа юм биш. Юунд байгаа вэ гэхээр хүнд байгаа юм. Монголчууд гайхамшигт өвөг дээдсийнхээ ёс суртахууныг өөрсдөө алдаад одоо амьдралыг зөвхөн мөнгөөр хардаг болжээ. Бүх салбарыг яаж ёс суртахуунжуулах вэ гэдэг дээр үндэсний хөтөлбөрийн хэмжээнд авч ажиллавал дөрвөн жилийн дараа эргээд харахад монголчууд эрс өөрчлөгдөж, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл тэнүүн болох болно. Бидний хөгжил дэвшлийн гарц энд л байгаа юм. Тиймээс асуудлын гол нь бидний уураг тархи, мөн ёс суртахуунд байгаа. Монголыг ёс суртахуун л аварна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж