БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур хуралдсан /2015.02.18/ Төсвийн байнгын хорооны хуралдаан 18 цаг 10 минутад 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс асуулт асуух гишүүн гараагүй юм. Харин нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан зарчмын зөрүүтэй саналын томъёололтой холбогдуулан ажлын хэсгээс “Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүссэн эрсдлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар гэрээнд тусгах” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн.
Ингээд “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахыг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
ЭХ СУРВАЛЖ: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.