Шинэ ангийн шинэхэн “брэнд” | News.MN

Шинэ ангийн шинэхэн “брэнд”

Шинэ ангийн шинэхэн “брэнд”

Шинэ ангийн шинэхэн “брэнд”

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сумын Гал түймэр унтраах, аврах 62-р ангийн хамт олон албаны онцлогийг илтгэсэн, алба хаагчдынхаа санаачлагыг дэмжсэн бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.

Тус анги нь Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний 183 дугаар тогтоолоор байгуулагдан, 2018 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч  Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги гэсэн нэр бүхий  бэлэгний уут, үзэгний сав, гар утасны уут  болоод гар цүнх зэрэг гар нэхмэлийн дурсгалын зүйлсийг алба хаагчид өөрсдөө урлаж шинэхэн  “брэнд”-тэй болоод байна.

Түүнчлэн хүнсний нарийн ногоо лууван, байцаа, сонгино, манжин, өргөст хэмх, төмс гэх мэт хүнсний ногоонуудыг тарьж, даршилан алаг салат, икра, өргөст хэмх зэрэг бэлэн бүтээгдэхүүн болгож өөрийн нэрийн хуудсыг бүтээжээ.

Гал түймэр унтраах, аврах 62-р анги нь 30 гаруй алба хаагчтайгаар Халхгол, Матад сумын ард иргэдийг болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-19 45.117.35.196

Гамшгаах хамгаалах үүрэг зорилгоо өөрчлөх юм уу. Нэг л солгой өнгөөр сонсдож байна даа.

Avatar

Зочин 2018-11-19 66.181.188.162

Malgai bys zereg huvtsasaa hiij tusuv hemneech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж