Журмын төслийг ХК-уудын удирдлага, ТУЗ-ийн гишүүдээр хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Журмын төслийг ХК-уудын удирдлага, ТУЗ-ийн гишүүдээр хэлэлцүүлнэ

Журмын төслийг ХК-уудын удирдлага, ТУЗ-ийн гишүүдээр хэлэлцүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооноос хийж буй зах зээлийн зохицуулалтын дүрэм, журмыг шинэчлэн сайжруулах, өөрчлөгдөн буй хууль, эрх зүйн орчинд уялдуулан нийцүүлэх ажил үргэлжилсээр байна. Энэ хүрээнд шинэчлэн боловсруулаад байгаа “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-д зах зээлийн оролцогчид, салбарын мэргэжилтнүүд, олон нийтээс санал авч байна.

Хувьцаат компани (ХК)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ), түүнийг зарлан хуралдуулах, хэлэлцэх асуудлыг төлөвлөх, шийдвэрлэх болон хурлын шийдвэрийг мэдээлэх үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай болон бусад хууль, тогтоомжоор ихээхэн тодорхой хуульчлагдсан эрх зүйн үйл ажиллагаа юм. Тиймээс Хороо дээрх журамд хувьцаат компани (ХК)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнийг зарлан хуралдуулах, мэдээлэхтэй холбоотой үйл явц, цаг хугацааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу нарийвчлан журамласан байдаг. Мөн хурал зохион байгуулах талаарх ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гүйцэтгэх үйл ажиллагаа, заавал авах арга хэмжээ, тэдгээрийн цаг хугацааг нэг бүрчлэн заасан. Энэхүү үйл ажиллагааны зохицуулалтыг илүү чамбайруулах, сайжруулах үүднээс холбогдох өөрчлөлт, нэмэлтийг шинэчилсэн журмын төсөлд тусгаад байна.

Зах зээлд оролцогчид, хувьцаа эзэмшигчид болон иргэд, олон нийтээс санал авах ажлын хүрээнд дээрх журмын төслийг ХК-уудын удирдлага, ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нараар хэлэлцүүлэх уулзалтыг Хороо ирэх долоо хоногт зохион байгуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж