Агаар цэвэршүүлэгчийн талаар бидний мэдэх ёстой бүх зүйл | News.MN

Агаар цэвэршүүлэгчийн талаар бидний мэдэх ёстой бүх зүйл

Агаар цэвэршүүлэгчийн талаар бидний мэдэх ёстой бүх зүйл

Утааны улирал эхэлж, хүн бүр л өөрийгөө болон гэх бүлийнхнийгээ ямар нэг аргаар агаарын бохирдлоос хамгаалахыг хүсч байна. Амны хаалтаас эхлүүлээд л агаарын бохирдлоос сэргийлэх олон төрлийн зүйлс гадуур худалдаалагддаг. Түүний нэг нь агаар цэвэршүүлэгч цахилгаан төхөөрөмж юм.

Энэхүү бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй цахилгаан бараануудын нэг болоод байгаа ч бид яг хэрхэн ажилладаг, яагаад сонгох ёстой болон хэрхэн өөртөө тохирсон хамгийн сайныг нь сонгохоо мэддэггүй. Тэгвэл бид танд агаар цэвэршүүлэгчийн талаар мэдэх ёстой бүх зүйлийг багцлан хүргэж байна.

АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Хүний нүд 10 микроноос дээш биетийг харах чадвартай. Агаарт 1 микроноос ч бага хэмжээтэй, хүний нүдэнд харагдахгүй олон төрлийн бактер, өвчин үүсгэгч нянгууд байдаг. Тэдгээрийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэд хэдэн шүүлтүүрээр шүүж, цэвэр агаар болгон гаргадаг. Ихэнх агаар цэвэршүүлэгч төхөөрөмж 0,3 микроноос дээш хэмжээтэй биетүүдийг шүүж чаддаг. Энэ нь агаарыг 99,97% цэвэршүүлэх чадвартай гэсэн үг юм.

АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Монголд маш олон брэндийн олон загварын агаар цэвэршүүлэгч зарагддаг. Үнийн хувьд ч ялгаатай. Хүмүүс ихэвчлэн “агаар цэвэршүүлдэг л бол болоо” гээд хамгийн хямдыг нь сонгож авдаг. Зарим нь хамгийн үнэтэйг нь худалдаж авдаг. “Үнэ дагаж чанар” гэдэг үг байдаг ч тус төхөөрөмж юу хийж чадах вэ? гэдгийг нь харж өөрийн хэрэгцээндээ тохирсон сонголт хийх нь хамгийн чухал юм. Та агаар цэвэршүүлэгчийн талаар мэдээлэлгүй байгаа бол бид танд нэг брендийн 3 бүтээгдэхүүний ялгааг үзүүлье

Philips брэндийн гурван загварын агаар цэвэршүүлэгчийг харьцуулж үзэцгээе.

Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/5260

Эхний загвар нь 3 давхар шүүлтүүрээр агаарыг 99,97% хүртэл буюу хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлдэг. Агаарт буй өвчин үүсгэгч нян болон бичил тоосонцруудыг 3 давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлдэг. Нийт 63 мкв талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай

Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/4561

Дараагийн загвар нь өмнөх загвараас арай илүү буюу 79 мкв талбайг цэвэршүүлэх чадвартай бөгөөд агаарын чанарыг сайжруулах тохиргоотой. Илүү их талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай гэсэн үг.

Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/5261

Сүүлийн загвар нь өмнөх загварын адил 79 мкв талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай бөгөөд нэмэлтээр агаар чийгшүүлэх тохиргоог оруулсан. Мөн агаарын чанарт хэмжилт хийх индикатортой гэдгээрээ онцлогтой. Энэхүү төхөөрөмж нь агаарын чийгшил, бохирдлыг хэмжиж, тохирох хэмжээнд нь хүртэл чийгшүүлж, цэвэршүүлдэг.

Дээрх гурван загварыг харьцуулж үзэхэд бүгд агаар дахь өвчин үүсгэгч бичил биетнийг 99,97 буюу хамгийн дээд хэмжээнд устгаж чадаж байгаа ч цэвэршүүлэх багтаамж болон агаарт чийгшил өгөх чадвар зэргээрээ ялгаатай байгааг та анзаарч байгаа биз ээ. Эдгээр үзүүлэлтүүдийг ажиглаж, гэртээ болон оффистоо тохирсон төхөөрөмжийг сонгож аваарай.

"Нэкст электроникс “Цэвэр агаар, Цэвэр ус” төслийн хүрээнд агаар цэвэршүүлэгч авсан хүн бүрт ус цэвэршүүлэгч бэлэглэж байгаа юм байна."

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-20 66.181.160.88

zarim n 7 n dawhar shvvltvvrtei l gehiin

Avatar

Зочин 2018-11-20 202.9.41.145

Некстийн реклам байна шүү дээ. Үүнээс өөр хямд найдвартай сайн агаар цэвэршүүлэгч зөндөө байгаа шүү дээ

Avatar

xm 2018-11-20 66.181.168.199

unen geh met buh medellee ugchihgui dee, shuugchiig ni bas hedii hugatsaand solih, ter ni yamar unetei geh met.

Avatar

zochin 2018-11-20 202.70.42.102

Humuus ee. agaar shuugchees uur yamar arga baina. Utaa bur dendlee

Avatar

zochin 2018-11-20 202.70.42.102

тэгээд аль нь сайн юм болоо. Нүүрстэй нь сайн юм уу.

Avatar

Зочин 2018-11-20 202.70.42.102

Тэгээд аль нь сайн юм бол оо. Нүүрстэй нь сайн юм уу

Avatar

Zochin 2018-11-20 64.119.19.88

Agaar shuultuur tiim ch togs ed bish baihaa.

Avatar

Зочин 2018-11-20 103.14.36.6

з давхар шүүлтүүр л гээд байх юм, харин ч бусад хямд гээд байгаа шүүлтүүр зарж байгаа газрууд чинь нүүрсэн гэх мэтээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байгаа шүү дээ.

Avatar

zochin 2018-11-20 202.70.42.102

NEXT CHINI HAAN UM BE

Avatar

zochin 2018-11-20 202.70.42.102

Зориуд утаан дунд амьдруулж, ядарсан ард иргэд биднийг давхар туйлдуулж байна. Үүнийг нь авахгүй л бол болохгүй байдалд оруулж, бизнес хийж байгаа юм даа. Авахгй гээд яах билээ.

Avatar

zochin 2018-11-20 202.70.42.102

uuniig avmaar baina. Une ni hed ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж