Утааны улирал эхэлж, хүн бүр л өөрийгөө болон гэх бүлийнхнийгээ ямар нэг аргаар агаарын бохирдлоос хамгаалахыг хүсч байна. Амны хаалтаас эхлүүлээд л агаарын бохирдлоос сэргийлэх олон төрлийн зүйлс гадуур худалдаалагддаг. Түүний нэг нь агаар цэвэршүүлэгч цахилгаан төхөөрөмж юм.
Энэхүү бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй цахилгаан бараануудын нэг болоод байгаа ч бид яг хэрхэн ажилладаг, яагаад сонгох ёстой болон хэрхэн өөртөө тохирсон хамгийн сайныг нь сонгохоо мэддэггүй. Тэгвэл бид танд агаар цэвэршүүлэгчийн талаар мэдэх ёстой бүх зүйлийг багцлан хүргэж байна.
АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Хүний нүд 10 микроноос дээш биетийг харах чадвартай. Агаарт 1 микроноос ч бага хэмжээтэй, хүний нүдэнд харагдахгүй олон төрлийн бактер, өвчин үүсгэгч нянгууд байдаг. Тэдгээрийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэд хэдэн шүүлтүүрээр шүүж, цэвэр агаар болгон гаргадаг. Ихэнх агаар цэвэршүүлэгч төхөөрөмж 0,3 микроноос дээш хэмжээтэй биетүүдийг шүүж чаддаг. Энэ нь агаарыг 99,97% цэвэршүүлэх чадвартай гэсэн үг юм.
АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Монголд маш олон брэндийн олон загварын агаар цэвэршүүлэгч зарагддаг. Үнийн хувьд ч ялгаатай. Хүмүүс ихэвчлэн “агаар цэвэршүүлдэг л бол болоо” гээд хамгийн хямдыг нь сонгож авдаг. Зарим нь хамгийн үнэтэйг нь худалдаж авдаг. “Үнэ дагаж чанар” гэдэг үг байдаг ч тус төхөөрөмж юу хийж чадах вэ? гэдгийг нь харж өөрийн хэрэгцээндээ тохирсон сонголт хийх нь хамгийн чухал юм. Та агаар цэвэршүүлэгчийн талаар мэдээлэлгүй байгаа бол бид танд нэг брендийн 3 бүтээгдэхүүний ялгааг үзүүлье
Philips брэндийн гурван загварын агаар цэвэршүүлэгчийг харьцуулж үзэцгээе.
Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/5260
Эхний загвар нь 3 давхар шүүлтүүрээр агаарыг 99,97% хүртэл буюу хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлдэг. Агаарт буй өвчин үүсгэгч нян болон бичил тоосонцруудыг 3 давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлдэг. Нийт 63 мкв талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай
Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/4561
Дараагийн загвар нь өмнөх загвараас арай илүү буюу 79 мкв талбайг цэвэршүүлэх чадвартай бөгөөд агаарын чанарыг сайжруулах тохиргоотой. Илүү их талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай гэсэн үг.
Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/5261
Сүүлийн загвар нь өмнөх загварын адил 79 мкв талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай бөгөөд нэмэлтээр агаар чийгшүүлэх тохиргоог оруулсан. Мөн агаарын чанарт хэмжилт хийх индикатортой гэдгээрээ онцлогтой. Энэхүү төхөөрөмж нь агаарын чийгшил, бохирдлыг хэмжиж, тохирох хэмжээнд нь хүртэл чийгшүүлж, цэвэршүүлдэг.
Дээрх гурван загварыг харьцуулж үзэхэд бүгд агаар дахь өвчин үүсгэгч бичил биетнийг 99,97 буюу хамгийн дээд хэмжээнд устгаж чадаж байгаа ч цэвэршүүлэх багтаамж болон агаарт чийгшил өгөх чадвар зэргээрээ ялгаатай байгааг та анзаарч байгаа биз ээ. Эдгээр үзүүлэлтүүдийг ажиглаж, гэртээ болон оффистоо тохирсон төхөөрөмжийг сонгож аваарай.
"Нэкст электроникс “Цэвэр агаар, Цэвэр ус” төслийн хүрээнд агаар цэвэршүүлэгч авсан хүн бүрт ус цэвэршүүлэгч бэлэглэж байгаа юм байна."
Холбоотой мэдээ