Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааны гурвын даваа энэ цагт эхэлж байна.
Барилдааныг үзэж сонирхохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрын давааны өмнөхөн "Бөхийн өргөө"-нд ирээд байгаа билээ.
Харин энэ цаг үед "Монгол бөхийн өргөө"-ний хойморт дархан аварга Жигжидийн Мөнхбат түүний хүү, өчигдөрхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, мэргэжлийн сүмогийн Их аварга Даваажаргал нар сар шинийн барилдаан үзэхээр тухлаад байна.
Гурвын даваанд зүүний тэргүүн магнай Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Бридж" группийн бөх, даяар дуурсагдах дархан аварга Г.Өсөхбаярын цолыг Говь-Алтай амйгийн харьяат Улсын манлай засуул, СТА Б.Батболд, баруун талын тэргүүн магнай Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, "Монголросцветмет" нэгдлийн бөх, улсын аварга С.Мөнхбатын цолыг Өвөрхангай аймгийн харьяат улсын тонж манлай засуул Д.Цогзол дуудлаа.
ГУРВЫН ДАВААНЫ ОНООЛТ ТААРСАН БАЙДАЛ:
1. Г.ӨСөхбаяр дар.ав – Г.Батням а.а
2. С.Мөнхбат у.ав – Б.Баянмөнх у.н
3. Г.Эрхэмбаяр у.ав -Ц.Цогт-Эрдэнэ а.х
4. Х.Мөнхбаатар у.а – Ж.Оргил у.н
5. Н.Батсуурь у.а – Ж.Гансүх у.н
6. П.Бүрэнтөгс у.а – Д.Анар а.а
7. Д.Рагчаа у.г – Г.Баасандорж а.а
8. Б.Гончигдамба у.г – Ж.Отгонбаяр у.н
9. Ш.Жаргалсайхан у.г – П.Баярхүү а.а
10. Ч.Санжаадамба у.з – Д.Амаржаргал а.а
11. М.Өсөхбаяр у.з – Б.Батдорж а.а
12. Т.Санчир у.з – А.Алтанхуяг а.х.а
13. Б.Батмөнх у.з – Э.Ванданцэрэн а.а
14. Б.Соронзонболд у.з – С.Ерөөлт а.а
15. Ө.Бат-Орших у.х – Ч.Хөхчирэнгэр а.а
16. Т.Мөнгөнцоож у.х – Н.Жаргалбат а.н
17. Т.Өсөх-Ирээдүй у.х – А.Давааням а.а
18. А.Цацабшир у.х -П.Ганхүү у.н
19. Ц.Содномдорж у.х – Б.Ганзориг ц.а
20. Б.Пүрэвсайхан у.х – И.Ёндонсамбуу у.н
21. Ө.Даваабаатар у.х – Ду.Батбаяр у.н
22. А.Бямбажав у.х – М.Эрдэнэбат у.н
23. Э.Оюунболд у.х – Б.Баатарцол а.а
24. Э.Энхбат у.н – Ч.Батчулуун у.н
25. Ш.Уламбаяр у.н – Ц.Чимэддорж а.а
26. Р.Пүрэвдагва у.н – Б.Бат-Өлзий а.а
27. Б.Сангисүрэн у.н – Ш.Мөнгөнбаатар а.х.а
28. Б.Амарзаяа у.н – Н.Жаргалбаяр а.х.а
29. Б.Сугаржаргал у.н – Ш.Пүрэвгарьд а.а
30. Л.Цэрэнтогтох у.н – Л.Лха-Очир у.н
31. Т.Баасанхүү у.н – Б.Одгэрэл а.х.а
32. Ч.Ганзориг а.а – Э.Даш а.а
Б.ЭНХ
Эх сурвалж: www.undesniibukh.mn