"Бидэнд Монгол Улсаа гэх том эрх ашиг бий"
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын гишүүн мэдээлэл хийв.
Тэрбээр “Би Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн нэр бүхий 27 гишүүн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаадаа хүлцэл өчиж байна. Яагаад гэвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүссэн. Бидэнд Монгол Улсаа гэх том эрх ашиг бий. Намын эрх ашиг бол жижиг эрх ашиг гэж үзсэн учраас гарцаагүй байдалд хүрсэн. Тиймээс Монголын ард түмэн, намын гишүүд дэмжигчдээс хүлцэл өчиж байна” гэв.
Ингээд Үндсэн хуулийн 25.1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан дараах үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байна гэдгийг онцоллоо.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн
- Д.Хаянхярваа
- А.Ундраа
- Н.Амарзаяа
- Ц.Мөнх-Оргил
- Л.Энх-Амгалан
- Д.Оюунхорол
- М.Билэгт
- Г.Мөнхцэцэг
- Б.Дэлгэрсайхан
- Б.Саранчимэг
- Н.Оюундарь
- Ё.Баатарбилэг
- Г.Тэмүүлэн
- Ж.Бат-Эрдэнэ
- Б.Чойжилсүрэн
- Н.Номтойбаяр
- Ж.Мөнхбат
- Л.Мөнхбаатар
- Ц.Цогзолмаа
- Ж.Эрдэнэбат
- М.Энхболд
- Д.Тэрбишдагва
- Б.Ундармаа
- Д.Ганболд
- О.Содбилэг
- Ш.Раднаасэд
- С.Бямбацогт
Ингээд Засгийн газрыг огцруулах тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Номтойбаяр, О.Содбил, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Н.Амарзаяа, Л.Энх-Амгалан нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ "Би Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй нэр бүхий 27 гишүүн ард түмнээс уучлалт хүсэж байгаа юм аа. Бидэнд Монгол Улсын төлөө том эрх ашиг байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал гаргахад хүрлээ" гэв.
Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа.
Posted by News.mn on Monday, November 19, 2018
Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барих гэж байна
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барих гэж байна. Уг бичигт хэдэн хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байгаа юм. Одоогоор 27 гишүүн гарын үсэг зурсан гэх албан бус мэдээлэл байна.
Тэрбээр “Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна. Намын дарга болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь үүнийг хэлж, алдаа оноог нь засах ёстой. Би өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа нөхцөлд бүлгийн даргын албан тушаал байх эсэх нь сонин биш. Өнөөдөр Монгол Улс хүчирхийлэл, дарангуйллын системээр явах зам руу орж байна. Жирийн МАН-ын гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Гишүүдийг доромжилдог, дарамталдаг, намын даргаа шүүмжиллээ гэж, намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байгаа гэж яриад байгаа нь Үндсэн хуульд харш гэдгийг би хэлж байгаа юм. Иймд Удирдах зөвлөлийн хурлын үеэр би “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гарын үсэг цуглуулаад өргөн барина” гэж мэдэгдсэн. Энэхүү бичгээ яг одоо өргөн барих гэж байна. Засгийг огцруулах бичиг өргөн барьсан тохиолдолд Ардчилсан намын бүлэг болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар дэмжихээ илэрхийлээд байгаа юм.
Холбоотой мэдээ