Хойдуудын цэргийн сарын цалин хайрцаг тамхины үнэтэй | News.MN

Хойдуудын цэргийн сарын цалин хайрцаг тамхины үнэтэй

Хойдуудын цэргийн сарын цалин хайрцаг тамхины үнэтэй

Би бүтэн сар ажиллаад ганц хайрцаг тамхины мөнгөтэй дүйцэхүйц цалин авдаг байсан. Харин аав минь армийн генерал хүн гэхэд надаас нэг дахин илүү цалин авдаг байсан

Хойдуудын цэргийн сарын цалин хайрцаг тамхины үнэтэй

Японы “Санкэй” гэх сонинд 2017 онд эх орноосоо дүрвэсэн Хойд Солонгосын цэрэг 25 настай О Чон Сон гэх эр өнгөрсөн Баасан гаригт /2018.11.16/ ярилцлага өгчээ. Тэрбээр Хойд Солонгосын залуу үеийнхний бараг 80 хувь нь  удирдагч Ким Жон Унд дургүй, түүний улс төрийн дэглэмийг хүлээн зөвшөөрдөггүй тухай ярьсан байна.

“Тэр ядаж ард түмнээ хоол хүнсээр дутаахгүй тэжээж чаддаг байсан бол ард түмэн түүнд нь баярлах байсан. Гэвч тэд ард иргэдэд юу ч өгдөггүй. Би бүтэн сар ажиллаад ганц хайрцаг тамхины мөнгөтэй дүйцэхүйц цалин авдаг байсан. Харин аав минь армийн генерал хүн гэхэд надаас нэг дахин илүү цалин авдаг байсан” хэмээн өгүүлжээ.

Мөн нийслэл Пёньян болон орон нутгийн ялгааны талаар “Ким Жон Ун зөвхөн нийслэл хотын дэд бүтэц барилга байгууламж, зам тээврийн системд анхаарлаа хандуулдаг. Нийслэлд амьдарч байгаа хүмүүс илүү орчин үеийн хотыг тольдон, орон нутгийн хүмүүсээс хамаагүй ахисан түвшинд сэтгэдэг. Гэтэл орон нутгийн иргэд урд байгаа уул толгодоо л хардаг” гэсэн байна.

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2018-11-19 66.181.189.178

Odoogiin mongolchuudaas hoid so-d amidarch chadah negch hun baihgui ni argagui unen yumda.

Avatar

Зочин 2018-11-19 43.228.131.206

Бидэнд ч ямар хамаа байхав, гэхдээ хойд СО_г магтан дуулаад байгаа илжигнүүд өөрсдөө тийшээгээ яваарай,

Avatar

Зочин 2018-11-19 202.131.245.243

Өмнөдийн худал сутал ухуулга байна аа. Нөгөө өөрийн гараар зенитийн буугаар буудан алсан нагац ах, өлсгөлөн нохдод хаяж өгсөн дуучин бүсгүй нь Пёнчаны олимпод ирж оролцсон биз дээ?

Avatar

зочин 2018-11-19 182.160.32.82

монголчууд солонгосчуудаас дор байж өмнөд солонгосын суртал ухуулгыг мөнч их бичих юм аа, хойд солонгосын өмнгий манайхыг бодвол хүчээр барьдаг ч гэсэн ханш өндөр шүү, биднээ илүү юм хийчихдэг улс

Avatar

Зочин 2018-11-19 66.181.177.68

Эх ороны нь эзлэн аваад, ах дүүгий нь алж хядсан улсад юун хайртай амьтан бэ? Хазгар хүргэн хадамсаг гэдэг шиг ...

Avatar

Zagdaa 2018-11-19 89.0.85.107

Manai deer bgaa hanaj tsadhaa medhee bisan lalaruudiig iishee yvuulaj ajiluulah ymsan

Avatar

00000 2018-11-19 103.10.23.114

Худлаа хуцхаа бол Эх оронгүй хүн бол хүн биш мөнгө юуч биш Мөнгөөр бүхнийг хэмждэг тэнэг хүн олон болжээ

Avatar

зочин 2018-11-19 66.181.160.127

Агаа ...... амьдарлын утга учир чинь МӨНГӨ шдэ ...Та Хойд Солонгосд очиж баасаа идэж болоншдэ ..... хэнч саад болохгүй ...

Avatar

Зочин 2018-11-19 202.179.24.210

бараг 80 % овоо бурдаг гар юмаа судалгаа хшртэл хийчдэг

Avatar

Зочин 2018-11-19 150.129.143.36

Ravdangiin moroodliin uls

Avatar

Зочин 2018-11-19 192.82.64.125

Хөгийн урвагч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж