Хойдуудын цэргийн сарын цалин хайрцаг тамхины үнэтэй

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Хойдуудын цэргийн сарын цалин хайрцаг тамхины үнэтэй

Би бүтэн сар ажиллаад ганц хайрцаг тамхины мөнгөтэй дүйцэхүйц цалин авдаг байсан. Харин аав минь армийн генерал хүн гэхэд надаас нэг дахин илүү цалин авдаг байсан

Хойдуудын цэргийн сарын цалин хайрцаг тамхины үнэтэй

Японы “Санкэй” гэх сонинд 2017 онд эх орноосоо дүрвэсэн Хойд Солонгосын цэрэг 25 настай О Чон Сон гэх эр өнгөрсөн Баасан гаригт /2018.11.16/ ярилцлага өгчээ. Тэрбээр Хойд Солонгосын залуу үеийнхний бараг 80 хувь нь  удирдагч Ким Жон Унд дургүй, түүний улс төрийн дэглэмийг хүлээн зөвшөөрдөггүй тухай ярьсан байна.

“Тэр ядаж ард түмнээ хоол хүнсээр дутаахгүй тэжээж чаддаг байсан бол ард түмэн түүнд нь баярлах байсан. Гэвч тэд ард иргэдэд юу ч өгдөггүй. Би бүтэн сар ажиллаад ганц хайрцаг тамхины мөнгөтэй дүйцэхүйц цалин авдаг байсан. Харин аав минь армийн генерал хүн гэхэд надаас нэг дахин илүү цалин авдаг байсан” хэмээн өгүүлжээ.

Мөн нийслэл Пёньян болон орон нутгийн ялгааны талаар “Ким Жон Ун зөвхөн нийслэл хотын дэд бүтэц барилга байгууламж, зам тээврийн системд анхаарлаа хандуулдаг. Нийслэлд амьдарч байгаа хүмүүс илүү орчин үеийн хотыг тольдон, орон нутгийн хүмүүсээс хамаагүй ахисан түвшинд сэтгэдэг. Гэтэл орон нутгийн иргэд урд байгаа уул толгодоо л хардаг” гэсэн байна.

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж