Шинэ плацкарт вагонаа РЖД ойрын үед танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Шинэ плацкарт вагонаа РЖД ойрын үед танилцуулна

Шинэ плацкарт вагонаа РЖД ойрын үед танилцуулна

Оросын төмөр замын РЖД компани ойрын өдрүүдэд шинэ плацкарт /купегүй/ вагоны сайжруулсан загварыг танилцуулна хэмээн тус компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

РЖД компанийн ерөнхий захирал Олег Белозеров зорчигчдын тав тухыг илүүтэй бодсон плацкарт вагоныг үйлчилгээнд гаргана хэмээн өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байсан юм. Хэдийгээр плацкарт ч гэлээ зорчигч тусгаарлагч хөшиг татан өөрийн гэсэн орон зай бий болгож болох боломжтой байх ажээ.

Энэ арваннэгдүгээр сарын 20-22-нд “Транспорт России” нэртэй олон улсын тээврийн үзэсгэлэн Москва хотноо зохиогдох бөгөөд энэ үзэсгэлэнгийн үеэр "Холдинг "РЖД"  шинэ плацкартаа танилцуулах ажээ.

Плацкарт вагон нь толгойгоо налж болох буйдан суудлуудтай, суудал болгон тусгаарлаж болох хөшигтэй, ширээтэй, мөн USB оролт болон залгууртай, чийдэнтэй. Вагон болгон усанд орох шүршүүртэй, бие засах өрөө нь саван, цаасан алчуур, гар хатаагчтай юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж