Халиун суманд буга галзуурч, малчны хот руу дайрчээ | News.MN

Халиун суманд буга галзуурч, малчны хот руу дайрчээ

Халиун суманд буга галзуурч, малчны хот руу дайрчээ

Халиун суманд буга галзуурч, малчны хот руу дайрчээ

Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурч, малчны хот руу дайрсан тохиолдол гарчээ. Тус сумын Сүүж багийн нутаг Индэртийн ам хэмээх газар өвөлжиж байсан малчны хотноо буга орж, хашаа, амбаар мөргөн, нохойтой ноцолдож байна гэх дуудлагыг сумын мал эмнэлгийн үржлийн тасагт өгсөн байна.

Аймгийн мал эмнэлгийн үржлийн тасгаас  илгээсэн шинжилгээгээр тухайн амьтан нь  галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Иймээс сумын засаг даргын захирамжаар сумын эргэн тойрондох 10 км ын зайд 14 хоногийн хорио цээр тогтоож, тус бугатай ноцолдсон малчны нохойд болон бусад мал амьтныг вакцинжуулах ажлыг хийхээр болсон гэж аймгийн мэргэжлийн хяналтын газраас  мэдээлсэн. Он гарсаар Говь-Алтай аймгийн 12 суманд галзуу өвчний 52 тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Зооноз өвчин судлалын төвөөс тодруулбал “Одоогоор Говь-Алтай аймгаас мэдээллээ ирүүлээгүй байна. Зэрлэг амьтан галзуурч хот суурин газар, хүн рүү дайрсан тохиолдол орон нутагт хааяа гардаг. Ер нь бол үнэг, чоно, нохой галзуурсны улмаас хүн рүү дайрсан дуудлага үе үе бүртгэгддэг. Тиймээс иргэд зэрлэг амьтдаас өөрсдийгөө хамгаалж урьдчилан сэргийлэхийн тулд сонор сэрэмжтэй байж, хашаа хот руу дайрсан үед яаралтай холбогдох байгууллагад хандах хэрэгтэй” гэх тайлбар өглөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-19 203.169.49.121

Яасан хүнд сурталтай Зооноз өвчин судлалын төв юм бэ? Ieejhga dni dgayg6

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж