Авлига авсан ерөнхийлөгч орогнол хүсжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Авлига авсан ерөнхийлөгч орогнол хүсжээ

Авлига авсан ерөнхийлөгч орогнол хүсжээ

Перу улсын экс ерөнхийлөгч Алан Гарсиа их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд шүүхээс түүнийг эх орноосоо явахыг хориглосон байгаа аж. Харин экс ерөнхийлөгчийг Перу дахь Уругвай улсын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Алан Гарсиаг эх орноосоо явахыг хориглосон мэдэгдлийг гаргаснаас хэдхэн цагийн дараа Уругвайн ЭСЯ-аас орогнол хүссэн нь үнэн гэдгийг Перугийн гадаад хэргийн сайд баталж байгаа юм.

Түүнийг Перугийн нийслэл Лима хотод метро бариулах ажилд “Одэбреч” хэмээх Бразилын томоохон барилгын компанитай гэрээ байгуулсны хариуд их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Харин экс ерөнхийлөгч хэргээ хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй өөрийгөө улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байна гэж мэдэгджээ.

Алан Гарсиад орогнол олгохыг эсэх асуудлыг Уругвайн засгийн газраар удахгүй хэлэлцэх ажээ.

Бразилд төвтэй “Одэбреч” хэмээх үндэстэн дамнасан корпорац нь нийт 12 улсын засгийн газартай гэрээ байгуулсныхаа шанд авлига өгсөн тухай шуугиан өнгөрсөн хавар гарч байсан билээ. АНУ-ын Шүүх яамнаас тус хэргийг “түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий авлигын хэрэг” хэмээн тодорхойлж байсан юм. Тэд одоогийн байдлаар нийт 3,5 тэрбум ам.долларыг авлигыг хамтран ажилласан улсуудынхаа тэргүүн, засгийн газрын гишүүдэд авлига болгон өгсөн нь тогтоогдоод байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж