Олон улсын “Ворота В Азию-2018” үзэсгэлэлэн худалдаанд урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Олон улсын “Ворота В Азию-2018” үзэсгэлэлэн худалдаанд урьж байна

Олон улсын “Ворота В Азию-2018” үзэсгэлэлэн худалдаанд урьж байна

Олон улсын “Ворота В Азию-2018” үзэсгэлэлэнгийн нээлт маргааш /2018.11.20/ болно. Уламжлал ёсоор 29 дэх жилдээ зохион байгуулагдаж буй эл бизнес уулзалтын талаар  Оросын холбооны улсын Элчин сайдын яам, Эрхүү мужийн Засгийн газар, Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн яамны төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв. Монголын үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимд энэ сарын 22-н хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд Оросын холбооны улсын 40 гаруй компани оролцох аж. Энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж “Бизнес Контакт” компанийн Ерөнхий захирал Сидоров Александр Алексевич “Энэ удаагийн арга хэмжээнд Хөдөө аж ахуй салбарын төлөөлөл илүү оролцож байгаагаар онцлог. Үзэсгэлэнд Хүнс хөдөө аж үйлдвэрийн сайд, таван дүүргийн амбан захирагчид айлчилж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Энэ бизнес уулзалтын үеэр Эрхүү мужаас олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүрэлцэн ирсэн байна” гэлээ.

Монгол улс нь Эрхүү мужийн гадаад худалдааны эргэлтийн 68 хувийг эзэлдэг болохыг Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн дэд сайд Козин Вячеслав  Олегович хэлсэн юм. Тэрбээр “Эрхүү бол их онцлог муж. Манайх хөдөө аж ахуйн чиглэлд Монгол улстай хамтран ажиллаж байгаа. Энэ жил Монгол руу 31 сая ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт найман хувиар нэмэгдсэн. Тийм учраас Монгол Улсыг эдийн засгийн худалдааны гол түнш гэж үздэг. Өнөөдрийн байдлаар бид сүү, цагаан идээ, өндөг гэх мэт хүнсний бүтээгдэхүүн экспортолж байна. Цаашид бид Монгол руу нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Жишээ нь чихэр, гурилан бүтээгдэхүүн хатаасан жимс, загасны мах нийлүүлэх боломжтой. Одоогоор хоёр орны худалдаа аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаанд хил гаалийн татвар хамгийн том бэрхшээл болж байна” гэв. Энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга О.Энэбишээс дараах зүйлийг тодрууллаа.

-“Ворота В Азию-2018” үзэсгэлэлэнг зохион байгуулснаар Монголоос  Оросын зах зээл рүү  ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна?

– Оросын холбооны улс, Эрхүү муж руу мах нийлүүлдэг болсон. Өнгөрсөн жил тус улсын зах зээлд 8000 гаруй тонн үхрийн мах экспортолсон нь энэ жил хоёр дахин өснө гэсэн тооцоо байна. Мөн ноос ноолууран бүтээгдэхүүн нийлүүлж байна. Гэвч хувь хүмүүс ганзагаар гаргаж байгаа нь харамсалтай. Үүнийг албан ёсоор гэрээ байгуулаад хилээр гаргахад өндөр татвартай болохоор нэмэгдсэн үнээр очих тул борлуулалт нь муудна гэж үзээд ганзагаар гаргаад байгаа юм. Гааль татварын асуудал өөрчлөгдвөл бид гэрээ байгуулж ноос ноолууран бүтээгдэхүүнийг албан ёсоор хилээр гаргана.

– Оросын тал хөдөө аж ахуйн салбарт Монголын ямар бүтээгдэхүүнийг илүү сонирхдог вэ?

– Оросууд хөдөө ахуйн тал дээр Монголыг сонирхож байгаа нь махыг илүү үздэг. Мах авах сонирхолтой. Хоёрдугаарт буудай, малын бордоо, тэжээлийг сонирхож байна.

Үзэсгэлэнд Оросын холбооны улсын мал эмнэлгийн эмч оролцох юм байна. Эмч ирснээр юуг шийдэх вэ?

– Эрхүү муж руу экспортод гаргахад үхрийн махан бүтээгдэхүүн дээр юун дээр анхаарах вэ гэдэгт Оросын холбооны улсын мал эмнэлгийн эмч нар зөвлөмж өгч ажиллана. Москвагаас өгсөн квотод багтаж бүтээгдэхүүнээ гаргахад ямар бичиг баримт бүрдүүлэхэд анхаарах зүйлс дээр  зөвлөгөө өгөх байх.

– Манай улс  гадаад худалдааны чиглэлд Евро Азийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсэх нь ашигтай юу?

– Орос Казахстан Киргиз, Армен, Беларус улс  хамтран эдийн засгийн Евро Азийн эдийн засгийн холбоо гэж байгуулсан. Монгол улс зургаа дахь гишүүнээр элсэхэд ашиггүй гэж харсан. Хэрэв бид Евро Азийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсвэл бусад орнууд яаж харах вэ гэдэг асуудал үүснэ. Харин чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж татварын хөнгөлөлт эдлэх боломж бий. Үүний бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж