Үндэсний төлбөрийн системийн анхдугаар хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Үндэсний төлбөрийн системийн анхдугаар хуралдаан болов

Үндэсний төлбөрийн системийн анхдугаар хуралдаан болов

Монголбанкнаас санаачлан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2017 онд батлуулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж буй. Тус хуульд заасны дагуу Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөл байгуулж, зөвлөлийн ажиллах дүрмийг баталсан бөгөөд дүрмийн холбогдох зохицуулалтын дагуу Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Анхдугаар хуралдаанаар Зөвлөлийн дүрэм, төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж байгаа бодлого зохицуулалт болон хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн талаар танилцуулж, хэлэлцүүлэв.

Өнгөрсөн хугацаанд төлбөрийн системд зөвхөн банкууд оролцож байсан бол Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар Монголбанкнаас зөвшөөрөл авсан финтек компани болон банк бус санхүүгийн байгууллага оролцох эрх зүйн орчин бүрдүүлж, холбогдох дүрэм, журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгаа. Мөн Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд төлбөрийн системийн дэд бүтцийг сайжруулж, олон улсын жишигт нийцсэн технологи, дэд бүтэц нэвтрүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Монголбанкин дээр хэрэгжиж буй дээрх ажлуудын үр дүнд банк хоорондын төлбөр тооцооны системд ашиглаж байгаа одоогийн системүүдийг шинэчлэх, санхүүгийн хэрэглэгчдэд үзүүлж буй үлчилгээний болон гүйлгээний төрлийг нэмэх, төлбөрийн системийн түргэн, шуурхай, тасралтгүй, найдвартай ажиллагааг сайжруулах дэвшилтэт технологийн дэд бүтцийг бий болгох юм.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж