Мики хулгана 90 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Мики хулгана 90 нас хүрчээ

Мики хулгана 90 нас хүрчээ

“Уолт Диснэй” компанийн бэлгэ тэмдэг болсон мики хулгана АНУ-ын Нью-Йорк хотын “Colony” кино театрын дэлгэцнээ 1928 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр анх гарч байжээ. Мики хулганы 90 насны төрсөн өдрийг Ням гаригт /2018.11.18/ дэлхийн өнцөг булан бүрт сонирхойгоор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Японы “Диснэй Ланд” паркт болсон Микигийн 90 насны төрсөн өдрийн арга хэмжээг үзэхээр маш их хүн цугларч зарим хүмүүс 11 цаг дараалалд зогссоны эцэст арай гэж парк руу орсон гэв.

Мики хулганын талаар сонирхолтой баримтуудаг дурдахад, “Steamboat Willie” хүүхэлдэйн киноны гол дүр Мики хулганы бүтэн нэр нь Майкл Теодр хулгана юм байна. Тус кино нийт 10 удаа Оскарын шагналд нэр дэвшиж байснаас нэг удаа Оскарын шагнал хүртжээ. Ноён Уолт Диснэй түүнийг анх Мортимер гэж нэрлэх гэж байхад нь эхнэр нь ятгаж Мики болгосон гэнэ. Холливүүдийн алдрын гудамжинд “Алдрын од”-оо байршуулж чадсан анхны хүүхэлдэйн киноны баатар юм.

Эх сурвалж: Japantimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж