Аюултай нөхцөлд таны амийг аврах зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Аюултай нөхцөлд таны амийг аврах зөвлөгөө

Аюултай нөхцөлд таны амийг аврах зөвлөгөө

Амьдралыг урьдчилан таах боломжгүй нь үнэн учраас амь нас, эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн асуудлууд тулгарахад хүн өөрийгөө хамгаалах арга чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй юм. Энэхүү нийтлэлдээ яаралтай үед амийг тань аврах зөвлөгөөг хүргэж байна.

Хэн нэгэн таныг хүчээр хаа нэг тийшээ авч явах гэвэл хэргийн газар ямар нэг зүйлээ унагаа

Иймэрхүү тохиолдолд зугтах, тэмцэлдэх ямар ч боломжгүй байвал ядаж хэргийн газар өөрийн ул мөрийг үлдээснээр хожим цагдаа нар таныг хайж олоход илүү хялбар байх болно. Аль болох олон эд зүйлээ газар санаандгүй мэтээр унагааж, ул мөрөө үлдээх хэрэгтэй. Харин гар утсаа заавал биедээ авч хэрэгтэйг санаарай. Учир нь цагдаа нар гар утсаар байршил тогтоон таныг олох боломжтой.

Аюултай этгээдтэй цахилгаан шатанд хамт орсон бол давхар бүрийн товчлуурыг дараарай

Ингэснээр аюултай этгээдээс зугтаах, мөн бусдад өөрийгөө аюулд орсон гэдгийг мэдэгдэх боломжтой юм.

Онгоцонд суух үедээ аюулгүй байдлаа хангах арга

Онгоц хөөрснөөс гурван минутын дараа болон газардахаас гурван минутын өмнө анхааралтай байж, өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээгээрэй. Судалгаанаас үзвэл нийт онгоцны ослын 61 хувь нь энэ хугацаанд болж өнгөрдөг байна.

Галыг хүнсний сода ашиглан унтраах

Галын өрөөнд тань санамсаргүй байдлаар, хайруулын таваг шатах зэргээс болж гал гарсан бол усны оронд хүнсний сода цацвал илүү хурдан унтрах болно. Гэхдээ энэ аргыг хэрэгжүүлэхэд хүнсний сода их шаардлагатай тул бага хэмжээний гал гарсан үед л хэрэглэж болно.

Шокт орсон үед тайвшрах арга

Байгалийн гамшиг зэрэг аюултай нөхцөл байдлын дараа таны сэтгэл санаа тайвшрахгүй, шокийн байдлаасаа гарч чадахгүй байвал дараах аргыг хэрэгжүүлээрэй.

–  Нуруугаа тэнийлгэж, цэх зогсоод эргэн тойронд байгаа эд зүйлсээ тоолж, уул, мод, байшин гэх мэт нэршлийг нь чангаар хэлээрэй.

– Хамраараа урт амьсгал авч, гаргах. Амьсгал авахдаа цээжээрээ бус хэвлийгээрээ амьсгалахыг хичээгээрэй.

– “Зүрх хурдан цохилж байна, би юу хийхээ мэдэхгүй байна, гар хөл чичрээд байна” гэх мэт мэдэрч байгаа бүх зүйлээ чангаар хэлэх.

Олон цаг жолоо барих үедээ гавар авч явах

Олон цаг жолоо барих үед, ялангуяа засмал зам дээгүүр удаан явсны дараа нүд ядарч, эргэн тойрны зүйлсээ сайн харж чадахаа больж эхэлдэг. Энэ үед гавар үнэртэхэд сэргэх болно.

Аюултай этгээдтэй учирсан үедээ анхаарлыг нь сарниулах

Хэн нэгэн таныг сүрдүүлж, заналхийлэх зэргээр аюул учруулсан бол анхаарлыг нь сарниулж байгаад хурдхан зугтаах хэрэгтэй юм. Харин анхаарлыг нь сарниулахын тулд нусаа чангаар нийх, дуу шуутай найтаах, эхэр татан уйлах зэрэг хачирхалтай үйлдлүүдийг хийх хэрэгтэй. Ялангуяа нусаа нийх үед нөгөө хүн чинь танаас харцаа буруулж, хэдхэн секундийн хугацаанд өөр тийш харах хойгуур нь амжиж зугтаах хэрэгтэй.

Хуурамч ДОХ-ын шинжилгээний хариуг цүнхэндээ авч яв

Охид, бүсгүйчүүдийн хувьд хэн нэгэн өөрийг нь хүчирхийлэхийг оролдож байгаа үед “би ДОХ-ын халдвартай гэдгээ сануулчихъя, шинжилгээний хариу нь миний цүнхэнд байгаа” гэж хэлэн өөрийгөө аврах боломжтой. Хэн нэгэн мэдлэг боловсрол муутай хүн таныг дээрэмдэхийг оролдож байгаа үед ч энэ аргыг хэрэглэж болох юм.

Эх сурвалж: Brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж