М.Мягмаржаргал Нидерландын боксчинтой тулалдана

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

М.Мягмаржаргал Нидерландын боксчинтой тулалдана

М.Мягмаржаргал Нидерландын боксчинтой тулалдана

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна. Энэ сарын 15-д эхэлсэн уг тэмцээнд 62 орны боксчид 10 жинд өрсөлдөж байгаас шөвгийн наймд өрсөлдөх боксчид тодорч эхэллээ.

Тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр нийт найман тоглолт болохоос 75 кг-д М.Мягмаржаргал Нидерландын боксчин Фонтин Мирельетэй тулалдана. Тэрбээр эхний тулаанд Аргентиний боксчин Я.Марсог ялсан юм.

М.Мягмаржаргалын жинд нийт 24 боксчин оролцож байгаагаас өнөөдрийн өрсөлдөгчөө хожвол шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авна.

Монголын баг тамирчид нийт долоон жинд өрсөлдөж байгаа бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ. Өнөөдрийн тоглолтуудыг https://www.aiba.org/-р шууд үзээрэй.

БИЧЛЭГ: М.Мягмаржаргалын Аргентиний боксчин Я.Марсог ялж, 16-д үлдэв. /2018.11.14/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж