Улсын харцага А.Цацабшир түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Улсын харцага А.Цацабшир түрүүлжээ

Сар шинийн баярт зориулсан барилдаанууд хотод ч, орон нутагт болж байна. Дорноговь аймгийн Сайншанд хотноо 2-р сарын 13-ны өдөр сар шинийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан болов. Барилдаанд улсын харцага А.Цацабшир, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн арслан Т.Буянжаргал, Чинзориг, аймгийн заан Б.Батзориг нараар магнайлуулсан бөхчүүд зодоглосноос Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир түрүүлж, аймгийн заан Ч.Бямбадорж үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Хөвсгөл сумын харьяат аймгийн заан Б.Батзориг, аймгийн харцага Баттулга нар үлджээ.

Мөн хоёрдугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд суманд сар шинийн баярт зориулсан барилдаан болж улсын харцага А.Цацабшир, улсын начин Л.Өлзийбаяр, аймгийн заан Б.Батзориг нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглов. Барилдаанд улсын харцага А.Цацабшир түрүүлж, аймгийн заан Б.Батзориг үзүүрлэж, аймгийн начин Түвшинхундага, сумын заан Сайнбаяр нар үлдэв.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж