Монголын нүүрс үзвэл үнс, харвал хальс

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Монголын нүүрс үзвэл үнс, харвал хальс

Монголын нүүрс үзвэл үнс, харвал хальс

Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр аравдугаар сард улсын төсөв 300 гаруй тэрбумын ашигтай гарчээ. Энэ нь нүүрсний экспортын хэмжээ, үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм. Гэвч,  Хятад улс ирэх 2019 оны хоёрдугаар сар хүртэл ямар ч төрлийн нүүрс импортлохгүй гэсэн нь Монголын хувьд аюулын харанга дэлдсэнтэй ялгаагүй юм.   Сангийн сайдын боловсруулсан ирэх оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар суулгаж өгсөн. Гэвч, их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгч болж магадгүй нь. Учир нь, Хятадын ааш зөөлрөхгүй бол Монголчууд нүүрсээ зарж мөнгө олно гэдэг худлаа болж байна.  Монголчууд нүүрс, зэсээ зарах хэрэггүй гэж дөвчигнөдөг хүмүүс. Одоо нүүрсээ зарахгүй бол амьдрал ямар болохыг биеэрээ мэдрэх дэг.  Өнгөрсөн зунжингаа нүүрсний уурхайнууд үерт автсан бол өдгөө хил дээр гацаж, Монголын нүүрс жинхэнээсээ үнс болох нь дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж