Заанууд түрүү булаалдлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Заанууд түрүү булаалдлаа

Дархан-Уул аймгаас төрөн гарсан улс аймгийн алдар цолтой спортын ахмадуудад хvндэтгэл vзvvлэхэд зориулсан үндэсний бөхийн барилдаан 2-р сарын 15-нд Дархан хотод боллоо. Уг барилдааныг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, аймгийн арслан Х.Цагаанбаатар, "Дархан-Ус суваг" компани хамтран зохион байгуулсан юм. Барилдаанд улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва, улсын начин Л.Нямсүрэн, Ч.Баянмөнх нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглсноос Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Макс группийн бөх улсын заан Б.Соронзонболд түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд нар шалгарлаа.

Дөрвийн даваа

1. Б.Батмөнх у.з – О.Очирбат а.н

2. Б.Соронзонболд у.з – Б.Эрдэнэхүү а.а

3. Т.Өсөх-Ирээдүй у.х – Н.Золбоо а.а

4. Б.Пүрэвсайхан у.х – Л.Лха-Очир у.н

5. Ж.Амартүвшин у.х – Б.Амарзаяа у.н

6. Э.Оюунболд у.х – Б.Сангисүрэн у.н

7. Ж.Отгонбаяр у.н – Ч.Баянмөнх у.н

8. Р.Пүрэвдагва у.н – Л.Нямсүрэн у.н

Тавын даваа

1. Б.Батмөнх у.з – Л.Нямсүрэн у.н

2. Б.Соронзонболд у.з – Б.Амарзаяа у.н

3. Б.Пүрэвсайхан у.х – Ч.Баянмөнх у.н

4. Э.Оюунболд у.х – Н.Золбоо а.а

Зургаагийн даваа

1. Б.Батмөнх у.з – Э.Оюунболд у.х

2. Б.Соронзонболд у.з – Б.Пүрэвсайхан у.х

Долоогийн даваа

1. Б.Батмөнх у.з – Б.Соронзонболд у.з

     /үзүүрлэв/              /түрүүлэв/

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж