Д.Тогтохсүрэн: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй

Д.Тогтохсүрэн: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдлаа. Бүлгийн хурлаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд танилцуулсан юм.


Тэрбээр “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан шүүмжлэл гараад байгаа. Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-д өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж УИХ, Засгийн газар, яам агентлаг зэрэг төрийн төв байгууллагаас гарсан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх юм. МАН-ын бүлгийн зүгээс Засгийн барьсан өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд  оруулах өөрчлөлт нь хэт өргөн хүрээтэй байна.Монгол Улсад Захиргааны шүүх байгуулагдсанаар хүний эрхийг хангах албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хязгаарлах, хянах чиглэлд дэвшил гарсан. Тиймээс үүнийг өөрчилж  болохгүй харин тодорхой хязгаартай хүрээнд  уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж бүлгийн гишүүд үзлээ. Ингэснээр зөвхөн УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг  Захиргааны шүүх хянахгүй байх нь зөв гэж  үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний язгуур эрх ашигтай холбоотой асуудалд УИХ-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй. Харин бусад Засгийн газрын шийдвэрүүд болох  сайд, яам, агентлаг, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг  Захиргааны шүүх өмнөх хянадаг журмынхаа дагуу хянах  ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Та цаашид бүлгийнхээ эв нэгдлийг хангаж ажиллана гэж хэлсэн. Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангахад  танд хүндрэл бэрхшээл учирч байна уу. Танай намын дотоод уур амьсгал өнөөдөр ямар байна вэ?

-Бүлгийн хурлаар энэ талаар  сайтар ярилцлаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  ойрын хугацаанд дахин энэ талаар ярилцъя гэж тохирсон байгаа. Бүлгийн даргын хувьд аль болох бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангах, үүсээд байгаа нөхцөл байдалд зөв гарцыг олох чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна.

-Засгийн газрыг огцруулах асуудлаар Д.Хаянхярваа гишүүн гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа талаараа мэдэгдсэн. Уг асуудлаар өнөөдөр бүлгийн хурал дээрээ мэдээлэл өгсөн үү?

-Бүлгийн хурлаар энэ асуудал огт хөндөгдөөгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүд Засгийн газраа огцруулах санал цуглуулж байна, тоо нь тэд боллоо гэдэг мэдээлэл  л гарч байгаа. Бидний хувьд өнөөдөр нөхцөл байдал хүнд байгаа үед Засгийн газраа огцруулж эмх замбараагүй байдлыг бий болгох шаардлага байхгүй  байх гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж