Дэд сайд Ш.Лхамсүрэнг Лхагва гаригт чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Дэд сайд Ш.Лхамсүрэнг Лхагва гаригт чөлөөлнө

Дэд сайд Ш.Лхамсүрэнг  Лхагва гаригт чөлөөлнө

Монголын улс төрд тэсрэх бөмбөггүй өдөр ховорхон. Гэвч тэгсхийгээд мартагнадаг бол ЖДҮХС-гийн дуулиан өнөө ч эрчимжиж, улс төрд "түймэр" тавьж байна. Уг сангаас зээл авсан нөхдүүдэд хариуцлага тооцох ажил эрчимжсэн. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харъяаны бүх хүмүүстээ хариуцлага тооцож эхэллээ. . Тухайлбал, ЖДҮХС-гаас "Баяр палант", "Капиталфактори",  "Эм эм жи капитал" зэрэг компанидаа  нийтдээ 3.3 тэрбум төгрөг зээлсэн  УБЦТС-ний гүйцэтгэх захирал Д.Баярсайхан,  "Дархан мах" корпорацидаа 450 сая төгрөгийн зээл авсан Ш.Лхамсүрэн, "Их улс" компанидаа 680 сая төгрөгийн зээл авсан Ц.Амарсанаа,  "Хос эрхэс" компанидаа 500 сая төгрөгийн зээл авсан Ц.Ням-Осор нартай хариуцлага тооцохоор болжээ.  Тиймээс  ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор өнөөдөр халагдах өргөдлөө  өгсөн байна. Тэрбээр "Зээлээ мөлөх мөнгөгүй, бохир мөнгө гэдгийг нь мэдсэн бол авахгүй байсан" гэх тайлбар өгөөд байгаа юм. Түүнчлэн Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнг чөлөөлөх асуудлыг ирэх Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Харин бусад ЖДҮ гишүүдийг эргүүлэн татах, түдгэлзүүлэх нь УИХ-ын шийдэх асуудал юм.

М.ГАЛТ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж