Дэлхийн нефтийн эрэлт 2035 он хүртэл өсөлттэй

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн нефтийн эрэлт 2035 он хүртэл өсөлттэй

AP Photo/Jae C. Hong

BP компани 2015 оны дүгнэлтээ гаргахдаа дэлхийн нефтийн эрэлт 2035 он хүртэл жилдээ 0,8 хувиар, байгалийн хийн эрэлт жилдээ 1,9 хувиар өсч байна гэжээ. Энэ тухай уг компанийн “Дэлхийн эрчим хүчний 2035 он хүртлэх хөгжлийн дүгнэлт” гэсэн жил тутмын илтгэлд тэмдэглэсэн байжээ.

Дэлхийн нефтийн эрэлтийн өсөлт нь “Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага”-ын (ЭЗХАХБ) биш орнуудад гарна гэсэн байв. Тус байгууллагын орнуудын нефтийн хэрэглээний оргил үе нь 2005 онд байсан ба аажмаар доошлон 2035 онд 1986 оны түвшинд очих ажээ. 2035 онд Хятад нефтийн хэрэглээгээр АНУ-ыг ардаа орхисон байх гэнэ.

Байгалийн хийн өсөлтийн тал хувийг Орос ба Ойрхи Дорнод хангах бөгөөд үлдсэнийг нь занарын хий эзлэх болно хэмээн ВР компанийн шинжээчид бичжээ.

АНУ-ын занарын хийн олборлолт нь 100 хувиас 2035 он гэхэд ойролцоогоор дөрөвний гурав хүртэл буурах гэнэ. 2020-иод онуудад Ази, Номхон далайн бүс хийн томоохон импортлогч болох гэнэ.

Шахмал хийн нийлүүлэлт 2020 он хүртэл дэлхийн хэмжээнд 8 хувиар нэмэгдэх бөгөөд 2035 онд хийн хоолойгоор нийлүүлэгдэх хийнээс давсан байна.

Эрэлтийн өсөлт нь 2035 онд 37 хувь байх ба өнгөрсөн оны дүгнэлтэд эрэлтийг 41 хувиар өснө гэсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж