Майкл Жексоны бие хамгаалагч нар нэрт дуучны тухай ярилаа

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны бие хамгаалагч нар нэрт дуучны тухай ярилаа

Майкл Жексоны бие хамгаалагч асан Майк Гарсиа, Билл Уитфилд болон Жейвон Берд нар удаан хугацааны туршид түүний дэргэд ажиллаж байсан. Тэд "ABC" телевизийн сувгийн "Good Morning America" хөтөлбөрт оролцон Майкл Жексоны хувийн амьдралын талаар дурсжээ. Тэдний яриагаар бол поп хөгжмийн хаан байнгын сэтгэлийн хямралд өртөн, өвчиндөө шаналдаг байжээ.  Гэсэн ч түүний амьдралд гэгээлэг сайхан мөчүүд олон байсан гэнэ. Мөн бие хамгаалагч нарын хэлж байгаагаар Жексонд хоёр жил ажилласан хугацаанд түүнд байнга уулздаг хоёр хүүхэн байсан аж. Гэхдээ тэдний нэрсийг дэлгэхийг хүссэнгүй. Майкл Жексон тэдэнтэй өөрийн лимузингээр Лас Вегасаар зугаацдаг байсан. Машинд арын суудлыг хөшгөөр хаадаг байсан тул хамгаалагч нар тэнд юу болж байгааг мэддэггүй байсан гэж Уайтфилд хэлсэн байна. Майк Гарсиа Жексон бол бид нар шиг л хүүхэн хүсдэг нэгэн. Тэд бүгд тэдний босс ижил хүйстэн байгаагүй, тэр бол ташаа мэдээлэл байсан гэж ярьцгаасан байна.
     Алдарт дуучин "пропофол" гэдэг эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болж 2009 оны зургадугаар сард таалал төгссөн билээ.
                                                                                                                      Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж