Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон дайнд амиа алдсан цэргүүдийн гашуудлын өдрийг тохиолдуулан ХБНГУ-д айлчилж байгаа билээ. Айлчлалынхаа үеэр тэрбээр Франц, Герман хоёр улс хэлхээ холбоогоо илүү сайжруулах шаардлагатайг дурдаад дэлхий ертөнцийг дайн дажнаас хамгаалах үүргийг Европын улс орнууд хүлээх үүрэгтэйг цохон тэмдэглэв.
Германы Бундестагт тавьсан тус илтгэлдээ Европыг их гүрнүүдийн утсан хүүхэлдэй байж болохгүйг, мөн ЕХ-ны интеграцчилалыг сайжруулах, нэгдсэн төсөвтэй болох зайлшгүй шаардлагатайг онцолжээ.
Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг Франц улс саяхан зохион байгуулсан билээ. Энэ үеэр Макроны болзошгүй аюулаас хамгаалахын тулд АНУ-аас хараат бус, “Европын бие даасан” арми байгуулахыг уриалсан юм. Харин энэ удаагийн Герман дахь айлчлалаараа армийг байгуулахад ХБНГУ гол үүрэг гүйцэтгэх хэрэгтэйг онцолжээ. “Нэгдмэл байх” гэдэг асуудлаар дамжин улсын дотоод асуудал, төсөв мөнгө, шийдвэр гаргах үйл явцад оролцох байсан ч энэ нь юу ч хийхгүй хараад зогссоноос хавьгүй илүү хэмээн Макрон хэлсэн байна. Харин Ангела Меркел “бид түүхийн сургамжийг сайтар санаж, ирээдүйн асуудлуудад хариуцлагатай хандах хэрэгтэй” хэмээн хариу хэлсэн юм.
Үүний дараа Макрон, Ангела Меркел нар уулзаж, цагаачлал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон цаг үеийн бусад асуудлаар яриа өрнүүлсэн юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ