“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно | News.MN

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна. Системүүдийг олон нийтэд танилцуулах “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээг маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 10:00, 14:00 цагуудаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж