Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратегийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратегийг танилцуулав

Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратегийг танилцуулав

“Баруун бүсийн Хувийн хэвшлийг дэмжих стратеги” хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын удирдлага, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, дээрх аймгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, салбар хариуцсан яамдын мэргэжилтнүүд оролцож, бүс нутгийн хэмжээнд хувийн хэвшлийг хэрхэн хөгжүүлэх тухай стратеги, зарим судалгааны тайлантай танилцлаа.

Монгол Улсын ЗГХЭГ-ын захиалгаар  баруун бүсийн таван аймагт “Бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих нь” техник туслалцааны төслийг 2016 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилт дэмжлэгээр хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд өнгөрсөн гурван жилд баруун бүсийн таван аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварын болон бэлэн байдлын үнэлгээг хийж, Баян-Өлгий аймагт махны боловсруулах үйлдвэр, Говь-Алтай аймагт “Нарлаг хүлэмж, Ховд аймагт тэжээлийн үрийн аж ахуй байгуулж, Увс аймагт үр тарианы аж ахуйн бизнес төлвлөгөөг боловсруулж батлан хүлээлгэн өгчээ. Улмаар аймгуудын ЗДТГ-ын мэдээллийн танхимыг техник тоног төхөөрөмжөөр хангаж, төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ажилтнуудын дунд сургалт, хэлэлцүүлгийг шат дараалан  явуулсан байна. Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжихэд нэн тэргүүнд Засаглалын таатай орчныг бүрүүлж, хувийн хэвшлийг чадавхижуулан дэд бүтцээ богино хугацаанд хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг Азийн хөгжлийн банкнаас ЗГХЭГ-т зөвлөмж болгов.

Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэхдээ: “Баруун бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих нь” техник туслалцааны төсөл амжилттай хэрэгжсэн. Зорилтоо хангалттай сайн биелүүлсэн гэж үзэж байгаа. Төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн бодит нөхцөл байдлын үнэлгээг урт хугацаанд бүсчилэн хийсэн нь цаашид Монголын төрөөс орон нутгаа хөгжүүлэхэд чиглэн явуулах бодлогод суурь баримт бичиг болохоос гадна, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох, ирээдүйн замаа сонгоход мэдээлэл болж чадна гэж итгэж байна гэсэн юм.

Захиалагч тал буюу ЗГХЭГ-ыг төлөөлж дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ: Төслийн судалгаа, хэрэгжүүлэлтийн дүнд баруун бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар, бэлэн байдлын үнэлгээгээ бид тодорхой болгож авсан. Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны давхцлыг арилгах, шинээр үйлдвэрлэл эрхлэгчдэд зах, зээл нөхцөл боломжийн талаарх урьдчилсан мэдээлэл өгөх, үр өгөөжтэй, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээ олоход туслах нэгдсэн бодит мэдээлэлтэй боллоо. Засгийн газраас газар нутаг, бүсийн онцлогт тохируулсан хөгжлийн бодлогоо тодорхойлоход энэ суурь судалгаа маш чухал юм. Цаашид бүс нутагт засаглалыг сайжруулж, хувийн хэвшлийг чадавхижуулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарах нь дамжиггүй. Уг төслийг бусад аймаг орон нутагт хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Азийн хөгжлийн банкинд илэрхийлээд байна гэв. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж