Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв | News.MN

Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

Японы Кобе хотод өчигдөр/2018.11.18/ болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Энэ зайд Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд долдугаар байраас эхлэн барианд оржээ. “Коbe marathon 2018” тэмцээний топ 300 эмэгтэй нь цагийн үзүүлэлтийг гаргасан байна.

Б.Мөнхзаяа өнгөрөгч аравдугаар сард сард БНХАУ-ын Шиань хотод болсон “Xian Yango International Marathon”-д 2:31:01 цагийн амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр урд хөршид бэлтгэл сургуулилтаа хийж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-19 202.131.225.150

Нутгийн дүүдээ амжилт хүсье 2020 онд амжилтаа ахиулна шүү

Avatar

Зочин 2018-11-19 103.229.120.41

Зээртэй уралддаг Дорнодын охиндоо амжилт хүсье.

Avatar

Зоч 2018-11-19 59.153.113.123

Сайн охин б.на шүү !! Бэлтгэлдээ сайн анхаараарай.2020 онд ...медаль

Avatar

ЗОЧИН 2018-11-19 202.21.126.30

ЭНЭ ФОРМАТАЙГАА БЭЛТГЭЛЭЭ ХИЙСЭЭР ТОКИО 2020-Д ЮМ ДУУЛГААРАЙ. ЧИ ЧАДНАА МӨНХЗАЯА.

Avatar

Зочин 2018-11-19 202.131.254.50

Баяр хүргэе. Амжилт хүсье

Avatar

Зочин 2018-11-19 103.229.121.29

Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж