Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар мэдлэг олгов

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар мэдлэг олгов

Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар мэдлэг олгов

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 1000 гаруй хүүхэд ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртдөг байна. Мөн зам тээврийн ослын улмаас 50 гаруй хүүхэд амь насаа алдаж байгаа харамсалтай тоо баримт байдаг. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх энэ явдал буурахгүй байгаа юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад ногоон гэрэл, цагаан шугамын талаар мэдлэг олгох, замын хөдөлгөөнд хэрхэн зөв, соёлтой оролцох талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.

Өнөөдрийн сургалтад нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн 1-р ангийн 35 сурагч хамрагдсан юм. Цаашид энэхүү сургалтыг бага ангийн хүүхдүүд дунд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж