Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ томуугийн үед хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр хийж хэрэглэдэг виферон лааны асуудлаар өнөөдөр /2018.11.19/ мэдээлэл хийсэн. “Энто” компанийн оруулж ирдэг виферон лааг олон улсад бүрэн судлагдаагүй, эмчилгээний үр дүн нь батлагдаагүй хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар импортлогч “Энто” компаниас хариу мэдээлэл хийлээ.
“Энто” компанийн өмгөөлөгч Ш.Алтангадас “ЭМЯ өнөөдөр 11 цагаас хэвлэлийн хурал зарласан. Уг хуралд “Энто” компанийн оруулж ирдэг виферон лаатай холбоотой нийгэмд үзүүлж буй үр нөлөөний талаар ЭМЯ албан ёсны байр суурь илэрхийллээ. Виферон лаа 2010 онд эмийн бүртгэлд бүртгэгдээд Монголд найм дах жилдээ худалдаалагдаж байна.
Төрийн байгууллагаас хийгдсэн судалгаа байдаг. Тухайлбал, эмийн гаж нөлөөний судалгаанд 2010 онд бүртгэгдсэнээс хойш виферон лаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй. Нөгөөтээгүүр 2010 онд эмийн бүртгэлд бүртгэгдэхдээ бүртгүүлэх шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж өгсөн хангалттай материал байсан.
ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл виферон лааны талаар “Бидэнд ямар нэгэн нотолгоо эмийн сөрөг үр нөлөөтэй холбоотой ямар ч баримт одоогийн байдлаар ирүүлээгүй байсан” гэдгийг хэлж байна лээ. Монгол Улсад эмийн бүртгэх журам гэж бий. Тэр хууль журамд заасан баримт бичиг буюу судалгааны тайлан дүгнэлтийг өгч эмийн жагсаалтад оруулсан байдаг. Хоёрдугаарт, өмнөх хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны сайдын зөрүүтэй мэдээллээс болоод хэн хохироод байгаа вэ гэвэл хэрэглэгч хохирч байна. Иргэдээс бидэнд тайлбар хийгээч ээ гэсэн хүсэлт ирүүлж байгаа.
Сайдын хэлсэнчлэн виферон лаа 1-2 жилд хүүхдийн дархлааг устгадаг уу гэвэл үгүй. Энэ мэдээлэл өнөөдрийн байдлаар үгүйсгэгдэж ЭМЯ-ны байр суурь зөрөлдөж байна.
Өнгөрөгч пүрэв гаригийн байдлаар “Энто” компанийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгсөн. Уг өргөдөлд компанийн нэр хүндтэй холбоотой, компанийн нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Тухайлбал, ЭМЯ-ны сайдын мэдээлэл хууль бус болох талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгөөд явж байна. Монгол Улсад огт бүртгэгдээгүй, нотлогдоогүй гэсэн зүйл сүүлийн хэд хоногт яригдах боллоо. Үүнд тайлбар өгөхөд 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн эм зүйн салбар судлалын дүгнэлт байдаг. Уг дүгнэлтэд виферон лаа ямар нэгэн асуудалгүй, эрүүл мэндийн эмнэл зүйн салбарт хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт байгаа” гэж ярилаа.
Дашрамд, ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2015 онд виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 91 мянган хүн энэ лааг хэрэглэсэн дүн гарсан билээ. Өнөөдрийг хүртэл "виферон" лаанд ЭМД-ын сангаас 3.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 онд хөнгөлөлттэй эмийн хүүхдийн ангиллаас виферон лааг хассан юм.
Э.АРИУН
Зочин 2018-11-19 66.181.177.136
ЭМЯны эмийн хэлтсийн дарга Уранчимэг гэж балиар авгайгийн хийж байгаа ажил. Наадахдаа хариуцлага тооцооч өчнөөн хүний хүүхдийн эрүүл мэндээр тоглож байдаг балиар авгай. Өөрийнхөө охиныг Сохо мебелийн донтой захиралд зарж байгаа хүн хүүхдүүдийн маань эрүүл мэндийг зарахаас сийхгүй л дэ. Нүгэл чинь нүдээрээ цувана да чи муу л@л@р
Эрүүл мэндийн яам 2018-11-19 103.212.117.28
Эмийн чанар аюулгүй байдлыг САЛХИ сэвэлзүүлж, ШҮГЭЛ үлээж шийдэхгүй л дээ
ЭМЯ виферон эмийн асуудлаар суржин нь аргагүй хэвлэлийн бага хурал хийж, Хүрэлсүхийн Засгийн газрын муу дээр муу, муухай дээл муухай болгож дайран дээр нь давс нэмлээ. Эмийг хэнд хэзээ, яаж, ямар тунгаар хэрхэн хэрэглэхийг сэтгүүлч авгай шийдэхгүй л дээ. ЭМЧ, төрийн албан хаагчийн ёс зүйгүй хүнийг хүссэний зоргоор салбарт ойртуулахын горыг иргэд л амсаж байна. Сэвэлзсэн, шүгэлдсэн, дагасан Пялдагууд бас зайл
SSS 2018-11-19 109.195.23.70
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол мөнгө олох наймаа биш шүү… Хүний өвчин зовлонгоор орлого олж байгаа бол одоо болно хангалттай л мөнгө олсон бна
zochin 2018-11-19 150.129.143.177
SARANGEREL YAMAR BURHAN BISH
Зочин 2018-11-19 175.103.19.163
long term side effect of interferon alpha гээд гүүгл дээр бичээд хай даа Эрүүл мэндийн яамныхаан, танай тэр судалгааг хийж байгаа ажлын хэсэг чинь Энто компаний өгсөн мэдээллээр нотолгоо гаргана гэж байхгүй ш дээ, хэрвээ эмч дээр очсон хүүхэд болгонд өгөөд байсан бол өвчний үед өөрөөс нь ялгардаг интерферон нэмээд интерферон лаа хийгээд байхад тун нь илүүддэг юм байгаа биз дээ, гаж нөлөө гарна, тэр нь яаж илэрдэг юм бэ, олон удаа өгөөд байхаар урт хугацааны хор нөлөө үүснэ биз дээ
Зочин 2018-11-19 202.170.94.90
naad angli ner cini cini uur emnii ner bn
Зочин 2018-11-19 202.72.245.209
ЭНЭ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ НӨЛӨӨ БАТЛАГДААГҮЙ НЬ ҮНЭН ШҮҮ ИРГЭД ЭЭ! ЭРДЭМТДЭЭ ЦУГЛУУЛААД БАТАЛГАА ГАРГАНА Ч ГЭХ ШИГ БАЛАЙРЧ БАЙНА ЛЭЭ ОЛОН ЖИЛ ОЛОН ХҮН ДЭЭР ТУРШИЖ БАТАЛГААЖУУЛДАГ ЮМ ДАА
Баясгалан 2018-11-19 182.160.33.15
ТИЙМЭЭС АРД ИРГЭДЭЭ ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГООД Л БАЙЦГААХ УУ.
иргэн 2018-11-19 202.179.27.18
Сарангэрэл сайд харин ч Иргэд дээ Зөв зөвлөмж өгсөн байна Та нөхдийн оруулж ирээд байгаа наад Бүтээгдэхүүныг минь ОХУ-ын Эмч мэргэжилтэн Дархлаа судлаач Хүүхдийн Эмч нар Хүүхдийн дархлаа сулруулдаг болохыг хэлж Эцэг эхчүүдэд Нотлогдоогүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ Зөвлөж байна
Zochin 2018-11-19 64.119.25.172
Сарангэрэлийн гөлөгнүүдийн нэг үү чи?. Орост амьдардаг хүн байна, виферон чинь харин ч ганц хэрэглэгддэг эм нь шүү Орост харин ч.
Зочин 2018-11-19 122.201.23.28
chi b** hudal h***! orosod harin ch ih heregledeg shu
Er;emten 2018-11-19 203.91.115.245
Ene balai Sarangerel gedeg chavgatsiigaa teneg avgaig ogtsruulaavy ee Hurelsuhee
Нямаа 2018-11-19 202.21.106.114
Доктор Комаровскийн энэ эмийг сайн эм байж болно, гэхдээ ОХУ-д үр дүн нь тодорхой болоогүй эмийн жагсаалтад ордог гэсэн байна лээ. юүтүбээс хайгаад олж болно. Ёр нь тэгээд оростоо ч үр дүнтэй эсэх талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй л юм байна .лээ. Иймд нэг талыг барьсан мэдээллээр хүмүүсийн тархийг угаахаа энто одоо боль доо. Хэдхэн жилийн дотор их хэмжээний ашиг олж. Ханаж цаддаггүй юм байх даа
0 0
Нямаа 2018-11-19 202.21.106.114
Доктор Комаровскийн энэ эмийг сайн эм байж болно, гэхдээ ОХУ-д үр дүн нь тодорхой болоогүй эмийн жагсаалтад ордог талаар гэсэн байна лээ. юүтүбээс хайгаад олж болно. Ёр нь тэгээд оростоо ч үр дүнтэй эсэх талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй л юм байна .лээ. Иймд нэг талыг барьсан мэдээллээр хүмүүсийн тархийг угаахаа энто одоо боль доо. Хэдхэн жилийн дотор их хэмжээний ашиг олж. Ханаж цаддаггүй юм байх даа
иргэн 2018-11-19 202.179.27.18
наад Виферон лааны чинь тухай саяхан ОХУ-ын ОРТ телевизээр Эрдэмтэн Доктор Дархлаа судлаач Эмч нар талбарлахдаа уг Эм нь Хүний ялангуяа Хүүхдийн Дархлаа сулруудаг болохыг судалж мэдсэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Сэтгүүлд уг Эмийг хэрэглэхийг Зөвлөмж болгоогүй харин ОХУ Хөрш зэргэлдпээх Орнуудад аа Арилжааны хэлбэрээр зарж борлуулж байгаа гэж мэдэгдсэн ш дээ
Дарь 2018-11-19 202.126.89.247
Хэрэггүй юс зараад Зөндөөн л мөнгө олсон байына шүү дээ. Хана л даа
зочин 2018-11-19 202.21.127.170
үнэхээр болохгүй хориотой харшилж байгаа бол өөр орлуулах юмыг яам салбар мэргэжлийн эмч нар албан ёсоор иргэдэд мэдэгдэх хэрэгтэй тэгэхгүй шууд болохгүй гэхээр хүүхэд өвчтөн хохирохыг салбарын бус сайд мэддэг болов уу ер нь салбарын бус хүмүүс ерөнхийлөгч гишүүд сайд дарга нар Засаг дарга нар улс орон ард түмэнд их олон гай дагуулж хохироодог болсон нь амьдрал харуулаад байгаа
Зочин 2018-11-19 202.9.42.121
Ene interferon ugaasaa huuheded ugch bolohgui ee virusiin haniad hurvel huuheduudee amraa Ene emnii orond onoshluur buyu testiig n oruulj ireh heregtei
зочин 2018-11-19 203.91.118.247
Сарангэрэл гэж эм яриад л нэг компанийн кармаанд ороод л байж байдаг балай сайданцар байх гэж…………………
Зочин 2018-11-19 203.217.139.226
Гаж нөлөө байхгүй, сайн нөлөө байхгүй, ерөөсөө ямар ч нөлөөгүй хоосон юмыг ард олныг хууран мэхэлж өндөр үнээр борлуулж байсан бол ял авах ёстой.
Дарь 2018-11-19 202.126.89.247
Tийм
Зочин 2018-11-19 150.129.140.61
ENTOGINHO 20 JIL HOR ZARLA ODO BOLNO TA NAR