“Авьяаслаг Монголчууд" шоуны шинэ улирлын дугаарууд өнгөрсөн есдүгээр сараас эхэлж үзэгч олонд хүрсэн. Монгол Улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа нээн харуулах хүсэлтэй хүн бүхэн тус шоуг зорьж ирсэн нь эргэлзээгүй. Долоо хоногийн Ням гариг бүр үзэгчдэд хүрч буй тус шоуны шилдэг 32 оролцогч тодорсон билээ. Тэгвэл өчигдөр /2018.11.18/ болсон хагас шигшээ тоглолтод нийт долоон оролцогч өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүлэв.
Үзэгчдийн саналаар илбэчин С.Билэгт, хөгжмийн багш Д.Бердибек, оюун ухааны спортоор хичээллэгч С.Марал нар шилдэг гуравт шалгарсан. Харин үзэгчдээс хамгийн өндөр саналыг илбэчин С.Билэгт авч, финалын шатанд шууд оролцох эрхтэй болсон бол үлдсэн хоёр оролцогчоос шүүгчдийн саналаар нэг оролцогч цааш явах ёстой байв. Хоёр оролцогчоос шүүгч П.Анужин, С.Ундармаа нар хөгжмийн багш Д.Бердибекид саналаа өгсөн бол шүүгч Г.Ариунбаатар болон Рокит Бэй нар "Энэ бол тархи, зүрх хоёрын тулаан болж байна. Тархи ялах уу, зүрх ялах уу гэдгийг сонгох гэж байна. Хоёулаа чухал ч гэлээ би энэ удаад тархийг сонголоо" гэж хэлээд, оюун ухааны спортоор хичээллэдэг С.Маралд саналаа өгснөөр шүүгчдийн санал тэнцсэн. Ингээд нэвтрүүлгийн дүрмийн дагуу үзэгчийн саналыг харгалзаж, хамгийн өндөр санал авсан нэг оролцогчоор хөгжмийн багш Д.Бердибекид финалын шатанд орсон юм.
Эргэн сануулахад, хагас шигшээ тоглолтод шалгарсан 32 оролцогч найм наймаараа хуваагдан өрсөлддөг дүрэмтэй бөгөөд энэ шатанд үзэгчдийн санал хамгийн чухал. Үзэгчдээс өндөр оноо авсан гурван оролцогчоос хамгийн их санал авсан нэг оролцогч дараагийн шатанд шууд шалгарч, үлдсэн хоёр оролцогчоос шүүгчийн саналаар нэг оролцогч нь дараагийн шатанд тунаж үлдэх юм.
Э.БУРАМ
зочин 2018-11-19 64.119.17.234
авьаслаг монголчууд миний дуртай нэвтруулэг. Манайх ч ялгаа байхгуй сайхан болж байна.Олон нийтийн саналаар авч байгаа учраас унэн зовоор шууж байна. Миний хувьд бужигчид маш сайн бужиглэж байна. Хуухдууд залуучууд гайхамшигтай бужиглэж гадаадад оорсдийгоо узуулэх Мон бомборчин залуу унэхээр гайхамшиг маш сайхан шоу болгож чадсан.Би хувьдаа Бердибек бомборчин залуу бух бужигчид, илбэчин залууг дэмжиж бна
zochin 2018-11-19 103.9.90.131
Монгол ТВ энэ 2 авгайг сонгосноо одоо ойлгож байгаа болуу?. Хошин шогийн мэдрэмжийг бүхэл бүтэн урлагаар төлөөлүүлж байдаг. Урдах Чимгээ, хийлч Дээгий нар хамаагүй илүү байсан, илүү ч мэдрэмжтэй. Цаашид энэ мэт авгай нарыг сонгох юм бол Дэлхийн тавцаны гэж ярихаа болих хэрэгтэй
asdas 2018-11-19 202.70.34.38
soko sanaad bn
оо 2018-11-19 182.160.32.47
Казакууд том боовтой гээд унаад үхчихсэн хоёр тэнэг авгай авьяаслаг монголчуудыг гутаалаа.Казак болгон том бовтой бас хэн ч гитартай дуулж чадна ш дээ.
Зочин 2018-11-19 150.129.142.190
Чи өөрөө боовон толгой
Зочин 2018-11-19 202.131.225.150
тэр үнэн шүү МАРАЛ охин бол үнэхээр авъяастай оюун ухааны спортоор хичээллэдэг ч гэсэн тийм авъяас чадвар хүн бүрт даанч заяахгүй л дээ
Зочин 2018-11-19 202.21.106.165
Тэр хоёр авгай гоц авьяастанг гаргасангүй ээ. Казакт нурж унаад л .Захын хүн л гитар бариад л дуулчихна шүү дээ.Яаж ч бодсон дэлхийг оюун ухаанаараа алмайруулна. Тийм хүнийг шүүгээд гаргачихаж чадахгүй л байна даа.
Зочин 2018-11-19 65.49.68.195
dund n isuuj bgaa 2 avgai bol unendee l hulduu yum bnlee arai chdee. Mongol hasgaar holiod iimerhuu tuvshind duulchih zaluuchuud heden 1000-raa bgaa harin hicheelleed hicheelleed ene ohin shig bolchih zaluus bol mash tsuuhun ene bol avyas chadvar munuusuu mun shuu. 2 eregtei shuugch mash goltoi shuudiin bnlee. ter 1 hudlaa uildag huuhen bol arai l arai
Зочин 2018-11-19 122.201.20.194
ed nar avyastanguud ni yu gahh