"Ерөнхийлөгч амлалтаа биелүүлэхгүй бол уучлалт гуй"

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч амлалтаа биелүүлэхгүй бол уучлалт гуй"

"Ерөнхийлөгч амлалтаа биелүүлэхгүй бол уучлалт гуй"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх замаар ипотекийн зээлийн хүүг гурван хувь хүртэл бууруулах боломжтой хэмээн тэрбээр үзэж буй. Мөн хадгаламжийн хүүг 11 хувь болгож бууруулахыг шаардаж байна.  Ингэснээр тэтгэврийн, хэрэглээний болон бусад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ" гэсэн юм. Ипотекийн зээлийн хүүг бууруулахад Ерөнхийлөгч дэмжлэг үзүүлж, Засгийн газарт чиглэл өгч ажиллахыг хүслээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ "Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийг тэглэнэ гэж амлалт өгсөн. Энэхүү амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэ сарын 13-нд ипотекийн зээлийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтран санхүүжүүлэх үүрэг хүлээжээ. Тиймээс уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж байгаа юм. Би ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжтой гэж үзсэн бол Сангийн яам, Монголбанк болон холбогдох байгууллагаас 6 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн. Тэгэхээр хүүг бууруулах талаар судалгаагаа танилцуулж харилцан, мэтгэлцэж болно. Монголбанкны тухай хуулийн дагуу Төвбанк зээлийн эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Одоо иргэд ипотекийн зээлээ төлөхөд үндсэн зээлийн төлбөрөөс төдийлөн хасагддаггүй. Ихэнх нь хүүнд тооцогддог. Тиймээс үндсэн зээлийн төлөлтийн хэмжээг нэмэх чиглэлд анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс шаардаж байна" гэсэн юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж