Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх ням гарагт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тус өдрийг угтан эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ажилтан, судлаачид шатар, теннис, гар бөмбөг зэрэг спортын гурван төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хууль сахиулах их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Стратегийн судалгааны хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг судалгаа, шинжилгээний зэрэг 9 байгууллагын баг тамирчид оролцсон юм.
Гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчдаас шатрын төрөлд хурандаа Д.Алтангэрэл мөнгөн медаль, теннисний төрөлд хошууч Ч.Мэндэлмаа хүрэл медаль тус тус хүртсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ