Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүний эзэмшдэг “Хос-Эрхэс” компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ зээл авсан нь ил болсон билээ. Иймд өргөдлөө өгсөн байна. Энэ талаар тэрбээр " ЖДҮХС-тай холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан, өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргасан" гэв.
Цаашид түүний өргөдлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Т.НОМИН