Энэтхэгийн заанууд эмнэлэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн заанууд эмнэлэгтэй болжээ

Энэтхэгийн заанууд эмнэлэгтэй болжээ

Энэтхэгийн хойд хэсэгт орших Юттар Прадеш мужид өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2018.11.16/ заануудад зориулсан анхны эмнэлэг нээлтээ хийжээ. Зөөврийн рентген туяаны аппарат, нойрсуулагч болон тусгаарлагч төхөөрөмж зэргээр тоноглогдсон уг эмнэлэгт зөвхөн заануудыг хүлээж авдаг гэнэ. Тус  эмнэлгээр үйлчлүүлж буй заануудыг үзэж сонирхохоор жуулчид ихээр ирэх болсон байна. Өвдсөн, гэмтсэн эсвэл хэтэрхий хөгширсөн заануудыг асарч сувилах зорилготой уг эмнэлэг нийт 12 мянган квадрат метр талбайтай аж.

Заан нь Энэтхэг улсын соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд байгальд зэрлэгээр оршихоос гадна янз бүрийн соёл урлагийн арга хэмжээ, аялал жуулчлалын зорилгоор гаршуулсан ашиглах нь их.  Статистик мэдээнээс харахад  2012 онд 30,711 байсан зааны тоо толгой 2017 онд 27312 болтлоо цөөрчээ. Амьтдын эрхийн байгууллагын судалгаагаар ихэнх заанууд тогонд цохиулах, галт тэрэгний осол, хулгайн ан, хордлого зэрэг шалтгаанаар гэмтэж бэртэн амьтны эмнэлэгт хандах шаардлагатай болдог байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж