Трамп: Хүний тарчилж байгаа бичлэгийг сонсохгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Трамп: Хүний тарчилж байгаа бичлэгийг сонсохгүй

Трамп: Хүний тарчилж байгаа бичлэгийг сонсохгүй

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн нас барах үеийн бичлэгийг Туркийн ерөнхийлөгч Эрдоган барууны улс орны удирдагчдад илгээсэн билээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус бичлэгийг сонсохоос татгалзсан тухайгаа Фокс мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Трамп энэ тухай “хүний тарчилж, зовж байгаа тухай бичлэгийг сонсох сонирхол алга” гэж хэлсэн байна. Туркийн ерөнхийлөгч Эрдоган ч бас тус бичлэгийг сонсоод “жинхэнэ аймшиг” хэмээн мэдэгдэж байв.

Трампын туслахууд нь түүнд бичлэгийн агуулгын тухай тодорхой ярьж өгсөн болохоор заавал өөрөө сонсох шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Мөн тэрбээр ярилцлагынхаа үеэр Саудын Арабын хунтайжийг аллагыг захиалсан гэдэгт итгэхгүй байгаагаа дурдсан юм. Харин Трампын тус ярилцлага нийтлэгдсэнээс хэдхэн цагийн дараа АНУ-ын Тагнуулын төв газраас /ТТГ/ Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салманыг гарцаагүй аллагын захиалагч мөн болохыг нотолж байгаа тухай мэдэгдэл гаргасан боловч Цагаан ордны зүгээс үүнийг хараахан албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ажээ.

Саудын Арабын иргэн, “Вашингтон пост” сонины сэтгүүлч Жамаль Хашогги нь аравдугаар сарын 2-ны өдөр гэрлэлтийн бичиг баримтаа авах гэж Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт ороод, амиа алдсан билээ.

Фокс мэдээллийн агентлагт өгсөн тус ярилцлагадаа Трамп Саудын Арабын хунтайжийг тус хэрэгт оролцоогүй гэж бодож байгаагаа, мөн аллагын ард яг хэн байгааг мэдэх арга байхгүй гэж хэлсэн юм.

Сэтгүүлчийн аллагын хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын конгрессийн гишүүд Саудын Арабын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг шаардаж байгаа боловч Ойрхи Дорнод дахь гол түншийнхээ эсрэг үйлдэл хийхдээ АНу-ын эрх баригчид тун ч хойрго хандаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж