21 настай А.Зверев шилдгүүдийг нурааж аваргын цом хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

21 настай А.Зверев шилдгүүдийг нурааж аваргын цом хүртэв

21 настай А.Зверев шилдгүүдийг нурааж аваргын цом хүртэв

Мэргэжлийн талбайн теннисний АТР Финалс буюу эрэгтэй ганцаарчилсан болон хосын төрлийн шилдэг 8 теннисчдийн өрсөлдөөн бүтэн долоо хоногийн турш Английн Лондон хотноо болж өндөрлөв. Тус тэмцээний ганцаарчилсан төрөлд Германы А.Зверев түрүүлж карьерынхаа хамгийн том шагналын хүртэв. Хагас шигшээд Р.Федерерийг хожсон бол аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Н.Жоковичтой тоглож 6-4, 6-3 харьцаагаар хожиж цомын эзэн болсон байна.

Чансааны #3 А.Зверев Их Дуулга тэмцээнд амжилт үзүүлж чадаагүй ч мастерс тэмцээнүүдээс 3 удаа финалдаж Миами мастерст түрүүлээд байсан. Тэгвэл оны сүүлчийн тэмцээн болох шилдгүүдийн өрсөлдөөнд амжилттай оролцож цомын эзэн болов. Ирэх онд зүй ёсоор хүчтэй өрсөлдөгч байна гэдгээ ийнхүү харуулж байна.

Тэгвэл хосын төрөлд алдарт ихэр хосууд болох Брайнуудын нэг Майк Брайн Ж.Соктой хамтран оролцож цомын эзэн болов. М.Брайны хувьд АТР Финалс тэмцээний 5 дахь цом болж байгаа бол Ж.Сок анх удаагаа цомын эзэн болж байна. Хоёр теннисчин финалын шатанд Францын хосыг буулгаж авсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж