Ерөнхийлөгчийн үмхсэн молиго

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн үмхсэн молиго

Ерөнхийлөгчийн үмхсэн молиго

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны Төсийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Энэ хоригийг Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүн хүлээж авна гэх байр суурьтай байсан ч МАН-ын бүлэг хуралдах үеэр нөхцөл байдал өөр тийш эргэжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Төсвийн 3,4 дүгээр хэлэлцүүлгийг хийхийн өмнө би Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд бараг 5 цаг болсон. Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн дарга бид хэд сууж байгаад Ерөнхийлөгчийн бодлого зөв юм байна. Гишүүний мөнгө, концесс, гаалийн шинэчлэлийн мөнгийг хамаад 500 орчим тэрбум төгрөг гарах юм байна. Засгийн газар төсвөө татаж авах юм бол, тэр 500 тэрбум төгрөгийн зориулалтыг нь өөрчилж болох юм байна гэж ярьсан. Ингээд Ерөнхий сайд төсвийг татаж авах гэж байснаа болиод төсөв дээр хориг тавих юм бол МАН хүлээж авахаар ярьсан юм. Гэтэл МАН-ын бүлэг үдээс өмнө хориг хүлээж авахаар болсон байсан ч үдээс хойш дахин хуралдаад хориг хүлээж авахааргүй болчихсон” гэж ярив.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснээр Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн, З.Энхболд нар таван цагийн турш ярилцсаны эцэст төсвөөс 500 тэрбум төгрөг хэмнэхээр ярилцсан аж. Энэ тухай сошиалаар хөвөрч буй сэтгэгдлээс харахад “Ерөнхийлөгч Майдар төсөлдөө мөнгө авахын тулд төсөвт хориг тавилаа” гэх утгатай жиргээ цөөнгүй бий. З.Энхболдын яриагаар бол Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг Ерөнхий сайд дэмжинэ гэж байсан ч “молиго үмхүүлжээ”. Төсөв тойрсон энэ бүх үйл явдлын гол цөм нь 500 тэрбум төгрөг болоод байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 90 тэрбум төгрөгийн асуудал намжаагүй байхад 500 тэрбум төгрөгийг юунд зарцуулах гэж байснаа тайлбарлаач, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга аа.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж