Эрэгтэйд Ю.Ханю, эмэгтэйд А.Загитова түрүүлэв | News.MN

Эрэгтэйд Ю.Ханю, эмэгтэйд А.Загитова түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Эрэгтэйд Ю.Ханю, эмэгтэйд А.Загитова түрүүлэв

Оросын нийслэл Москва хотын “Megasport Arena” ордонд уран гулгалтын цуврал 6 гранпри тэмцээний 5 дахь нь болох Ростелеком Кап тэмцээн болов.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд олипмийн аварга Японы Ю.Ханю нийлбэр 278.42 оноо авч арын тамирчнаасаа 30 онооны илүүтэй тэргүүлсэн. Ю.Ханю эхний өдөр богино үзүүлбэртээ 110.53 оноо авч дэлхийн рекорд тогтоосон. Чөлөөт үзүүлбэртээ 167.89 оноо авч мөн тэргүүлсэн юм. Тэгвэл дэд байранд Орос гаралтай Гүржийн тамирчин М.Квителашвили орсон бол гутгаар байранд Японы К.Томоно оржээ. Япон залуу К.Томоногийн хувьд богино үзүүлбэртээ 4-р байранд орсон бол чөлөөт үзүүлбэртээ 3-р байранд орсон нь медалийн тавцанд гарах боломжийг олгосон байна. Харин богино үзүүлбэрт амжилттай гулгаад байсан Шведийн А.Мажоров чөлөөт үзүүлбэртээ тун хангалтгүй байсан нь медалийн тавцанд зогсох боломжгүй болсон. Ийнхүү Ростелеком Кап тэмцээнд Ю.Ханю 7 жилийн дараа дахин тэргүүн байр эзлэн Гранпри финалд оролцох эрхээ авав.

Тэгвэл эмэгтэй ганцаарчилсан төрөлд Финландын гранпри тэмцээнд түрүүлээд байсан А.Загитова 222.95 оноогоор тэргүүлж алтан медаль хүртсэн. Мөн тэрээр чөлөөт үзүүлбэртээ 80.78 оноо авсан нь эмэгтэй богино үзүүлбэрийн дэлхийн рекорд болсон юм. Түүнтэй хамт медалийн тавцан дээр нутаг нэгт С.Самодурова болон Өмнөд Солонгосын Лим Ен-Сү нар гарсан байна.

Хосын төрөлд Оросын Е.Тарасова/В.Морозов нар тэргүүлсэн бол бүжгийн хосын төрөлд мөн Оросын А.Тепанова/И.Букин нар тэргүүлжээ.

Уран гулгалтын гранпри тэмцээн өндөрлөхөд ганцхан тэмцээн үлдсэн. Энэ сарын 23-25-нд Франц улсад сүүлчийн гранпри тэмцээн болох бөгөөд эрэгтэй ганцаарчилсан төрөлд Н.Чен, Хятадын Жин Боян нар өрсөлдөх бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд Е.Медведва, М.Соцкова, С.Константинова, Японы М.Мяхара нарын шилдгүүд өрсөлдөнө. Гранпри финалд өрсөлдөх эрхээ авахын тулд Е.Медведва заавал түрүүлэх даалгавартайгаар Францад өрсөлдөнө. Түүнд боломж бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж