Э.Энхриймаа “Miss World”-д оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Э.Энхриймаа “Miss World”-д оролцож байна

Э.Энхриймаа “Miss World”-д оролцож байна

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байна. 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд 120 орны миссүүд өрсөлдөх бөгөөд нээлтийн арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт боллоо.

Урд хөршийн аялал жуулчлалын төв болсон Санья хотод гоо бүсгүйчүүд 20 хоногийн хугацаанд өөрсдийгөө харуулж, финалын шалгаруулалтад өрсөлдөх юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 8-ны үдэш болох титэм гардуулах арга хэмжээний өмнө миссүүд олон шалгуурыг давж, шилдэг 40-т багтахыг хичээдэг.

Өнгөрөгч долоо хоногт болсон нээлтийн арга хэмжээний үеэр миссүүд өөрийн үндэсний хувцсаараа гоёж, эх орноо сурталчилсан байна. Монголын мисс Э.Энхриймаа Грек, Австрали, Тайланд, Укриан, Унгарын миссүүдтай хамт 15-р хэсэгт багтсан.

Э.Энхриймаа урлагийн үзүүлбэрээ үзүүлснээс гадна бусад явцын арга хэмжээнд оролцож байна. Түүнд урлагийн үзүүлбэрээ бэлтгэхэд ая зохиогч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион тусалжээ.

“Miss World” тэмцээний нэг онцлог нь миссүүд урьдчилсан шалгаруулалтаас үнэлгээ авч шилдэг 40-д багтахын тулд өөрийгөө харуулах ёстой байдаг. Тиймээс явцын бүхий л арга хэмжээ, уралдаанд оролцож шүүгчдээс өндөр үнэлгээ авах нь чухал юм. Энэ долоо хоногоос эхлэн шүүлтийн оноонд нөлөөлөх VOTE явж эхэлнэ.

Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа 21 настай, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан юм. Тэрбээр Орхон аймгийн харьяат бөгөөд орос, англи хэлтэй, бадминтоны спортын зэрэгтэйгээс гадна математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлжээ. Хэдийгээр олон улсын миссийн тэмцээний туршлагагүй ч “Оюунлаг мисс” Э.Энхриймаад олон нийт итгэл үзүүлж, хүчтэй оролцогчийн нэг гэж үнэлж байгаа.

“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийн ажлыг эхлүүлсэн Э.Энхриймаа сүүлийн гурван жилд гэр бүлийн хамтаар 50 сая төгрөгийн хандив тусламжийг хүүхэд, багачуудад үзүүлжээ. Мөн БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд захидал бичиж, сүрьеэ өвчинтэй тэмцэх үйлстэй дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийлээд амжсан байна.

Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн "Miss World" тэмцээн оролцож байгаа бөгөөд хамгийн өндөр амжилтыг 2016 онд А.Баярцэцэг үзүүлж, шилдэг 11-т шалгарсан юм. Мөн 2017 оны оролцогч Ц.Энхжин шилдэг 15 оролцогчийн нэг болсон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж