Такакэйшёо башёг тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Такакэйшёо башёг тэргүүлж эхлэв

Такакэйшёо башёг тэргүүлж эхлэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё талдаа орлоо. Фүкүока хотод болж буй башёг найман өдрийн дараа комүсүби Такакэйшёо долоо даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлж эхэлсэн. Тэрбээр өчигдрийн барилдаанд Миёогирюүгээр долоо дахь даваагаа авсан юм. Түүний араас озэки Такаясү нарын дөрвөн бөх зургаан даваа, хоёр унаатай нэхэж явна. Харин озэки Гоэйдо тав, Точиношин дөрвөн даваатай болжээ.

Аваргуудаас ганц Кисэносато үлдсэн ч башёгийн эхний дөрвөн өдөр дараалан унаснаар цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс озэки /арслан/ цолтнуудад боломж гарч ирсэн ч одоогоор Такаясү тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар найман барилдаанаас дөрвөн даваа авсан нь хамгийн өндөр амжилт бол Ичиножёо А.Ичинноров, Таканинова А.Баасандорж нар ердөө хоёр даваа авсан байна. Харин Араваши Э.Дөлгөөний хувьд байдал хүнд болсон бөгөөд тэрбээр найман барилдаанаас ганц л даваа авчээ. Түүний хувьд тавин хувийн амжилтаа үзүүлэхийн тулд үлдсэн долоон барилдаанд унах эрхгүй болж байна.

Кюүшюү башё өнөөдөр ес дэх өдрөө үргэлжлэн явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж