"Армия России" брэнд гадаад оронд танигдаж эхэлсэн хэмээн Сергей Шойгу хэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

"Армия России" брэнд гадаад оронд танигдаж эхэлсэн хэмээн Сергей Шойгу хэллээ

"Армия России" брэнд гадаад оронд танигдаж эхэлсэн хэмээн Сергей Шойгу хэллээ

Оросын цэргийн худалдааны "Армия России" брэнд зөвхөн Орост төдийгүй гадаадын улс орнуудад танигдаж, эрэлттэй болж байгаа хэмээн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэллээ. Оросын цэргийн худалдаа үүсч бий болсны 100 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа өнгөрсөн Пүрэв гаригт /2018.11.15/ болсон бөгөөд энэ үеэр сайд хэлсэн байна.

“Оросын цэргийн худалдаа өнөө үед шинэ өнгө төрхтэй болсон. Ялангуяа “Армия России” брэнд шинэ өнгө төрхийг нэмж байна. Энэ брэндийн хувцсыг хүүхдүүд, насанд хүрэгчид, эрэгтэй, эмэгтэй ялгалгүй өмсч байна. Ялангуяа гадаадын улс оронд явж байхдаа тэндхийн хүмүүс манай брэндийг өмссөн байхыг харах таатай байдаг. Бас танай брэндийн шинэ загварууд гарч байгаа юу гэж асуухыг сонсох бүүр таатай байдаг. Хамгийн сүүлд намайг Хятадад явж байхад ингэж асуусан” хэмээн Шойгу сэтгэгдлээ хуваалцжээ.

Энэхүү брэндийг бий болгож, амжилттай авч яваа үйлдвэрлэгч нарт тусгайлан талархал илэрхийллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж