ОХУ-ын ГХЯ-ны дата руу халдах нь ердийн хэрэг болсон гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ГХЯ-ны дата руу халдах нь ердийн хэрэг болсон гэжээ

ОХУ-ын ГХЯ-ны дата руу халдах нь ердийн хэрэг болсон гэжээ

ОХУ-ын ГХЯ-ны дата мэдээлэл рүү цахим халдлага хийх нь ердийн хэрэг болсон хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова сэтгүүлчдэд хэллээ.

“Манай мэдээллийн дата бааз руу цахим халдлага хийсэн талаарх мэдээллийг бид сар болгон авдаг. Ийм халдлагын тоо хэдэн арав биш, хэдэн мянга ч биш, хэдэн зуун мянгаар тоологдохоор байгаа. Цахим халдлага одоо бараг ердийн үзэгдэл боллоо” хэмээн Мария Захарова долоо хоног болгон хийдэг ээлжит мэдээллийн үеэр хэлсэн байна.

Цахим халдлага бараг жирийн үзэгдэл болсон нь харамсалтай гэдгийг тэрбээр хэлээд мэдээллийн авулгүй байдлыг хангахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам илүү чангатгаж байна гэлээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж