Улс төрийн өртөг Монголыг хямрал руу чирлээ | News.MN

Улс төрийн өртөг Монголыг хямрал руу чирлээ

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улс төрийн өртөг Монголыг хямрал руу чирлээ

Улс төрийн өртөг Монголыг хямрал руу чирлээ

Монголын төр улс төрийн өртгөө даалгүй сүйрэн унаж байна. Улс орныг удирдан залах дээд байгууллага бол УИХ. 76 мандаттай УИХ-ын суудалд суух гишүүдийг бид 1992 оноос хойш дөрвөн жил тутам сонгож ирсэн. 1992 оноос хойш явагдсан долоон удаагийн парламентын сонгуулийн тав нь мажоритар системээр, хоёр нь л мажоритар болон пропорционалийг хольсон холимог тогтолцоогоор сонгож иржээ.

Улс орны эрх ашгаа бодвол мажоритар биш пропорциональ системээр сонгох нь зүйтэй хэмээн судлаачид, шинжээчид сонгууль болгоны өмнө ярьж хэлдэг ч мажоритар системийг халах боломж сонгуулиас сонгуулийн хооронд улам багасч ирсэн. Улсаа 76 тойрогт хуваан тойрог бүрт нэг мандат олгон, тэрхүү мандатын төлөө намуудын төлөөлөл өрсөлдөнө. Сонгуулиас сонгуульд тойрогт зарцуулах нэр дэвшигчийн мөнгөний хэмжээ нэмэгдсэн. 2016 оны сонгуулийн нэг тойргийн өртөг 1 тэрбум байсан гэсэн яриа бий. Үүнээс гадна нэр дэвшигч намдаа мөн мөнгө төлж, удирдах байгууллагад ажиллана, мөн мөнгө төлж усалсан тойргоо авна. Харин энэ зарцуулсан мөнгийг гишүүн болж, төсвийн мөнгөөр эргэн шархаа нөхөх тооцоотой. Дуулиан болон дэгдээд буй ЖДҮ-ийн зээлийн схем бол шархаа нөхөх нэг хувилбар.

Өөр нэг хувилбар нь төсвийн мөнгөөр тойрогтоо хөрөнгө оруулалт авах. Улсын төсөв хэлэлцэх үед өөрийн тойрогтоо хөрөнгө оруулалт авах гэсэн улайрал ил цагаан явна. Тойрогтоо л ахиу төсөв авч байвал улс орны эрх ашиг, эдийн засгийн үр ашиг хамаагүй. Хөрөнгө оруулалт авч чадсан бол тэрхүү хөрөнгө оруулалтыг бодит тооцоо үнэлгээнээс хэд дахин илүүгээр тооцож, өөрийн хамаарал бүхий компаниар гүйцэтгүүлэн шархаа нөхнө.

Тийм учраас “бид яасын бэ, хулгай хийгээгүй, зээл л авсан шүү дээ” гэсэн тайлбарыг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа юм. Тийм учраас л “юун сүртэй юм, маргааш гэхэд төлчихнө, нэмээд хүүгүй зээл өгье” гэж томорч байгаа юм. УИХ-ын гишүүн болж, эсвэл төрийн албанд томоохон албан тушаалд очиж бизнесээ өргөжүүлж, мөнгөө арвижуулах зорилготой хүмүүсээс яагаад зээл авсан юм бэ, яагаад албан тушаалаа ашигласан юм бэ гээд асуугаад байхаар тэр асуултыг ойлгохгүй уурлаад, “бүгд л ингэдэг шүү дээ, зээл аваагүй хэн байгаа юм бэ” хэмээн гомдоллоод байх шиг байна. Зүгээр л УИХ гэдэг 76 хүний гишүүнчлэлтэй том ломбардад ажилд орсон гэж бодоод байх шиг байна.

Төрийн сонгогдсон албан тушаалтнууд нь иргэдийнхээ төлсөн татварын мөнгөөр бүрдсэн сангаас хүүгүй шахам зээл авч, өөрийн бизнесээ арвижуулж байхад татвараа төлсөн иргэд нь арилжааны банкны 20-30 хувийн хүүд дарлуулж, утаандаа хордон, балчир үрс нь жилийн дөрвөн улиралд ханиаданд нэрвэгдэж байна. Тиймээс л гомдоод байгаа юм, иргэд. Зээл авсан нэрээр хулгай хийчээд эргээд төлчихнө гэж нүүр рүү нулимж байхад иргэд нь Зөрчлийн хуулийн элдэв торгуулийн дороос өндийхгүй байна. Тиймээс л бачимдаад байгаа юм, иргэд.

ЖДҮ-ийн зээлийн дуулианаар хариуцлага тооцох юм бол Саарал ордонд үлдэх хүн үгүй шинжтэй. УИХ-ыг тараах ч хэрэггүй, Засгийн газрыг ч огцруулах ч хэрэггүй, Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох ч хэрэггүй, бүгд шүүхийн хаалга татах нь ойлгомжтой. Гэтэл шалгана гэсэн прокуророо “чамд дэндүү их эрх мэдэл өгчихөж, буцаагаад авчихаж чадна шүү” гэж загнаад гаргасныг харахад төр барих эрх мэдлийг гуядаж авснаа харуулж байна.

Засаг огцрох уу, УИХ тарах уу гэсэн асуултын хариуг одоо хүн болгон хүлээж байна. Харин аль алиныг бүрэн бүтнээр аваад үлдчих зорилготой улс төрийн тоглолт өнгөрсөн долоо хоногжингоо далд хийгдлээ. Парламентын үнэмлэхүй олонх болсон МАН-ын хагарал, түүн дээр тоглосон Ерөнхийлөгчийн алхмууд төрийн ялзралыг илчлэнгээ хямрал руу чирлээ.

Засаг огцорсон ч, УИХ тарсан ч, Ерөнхийлөгч дангаар дарангуйлсан ч эдний хэнд нь ч иргэд итгэл хүлээлгэхийн хүсэхгүй байгаа, яагаад гэвэл эдний хэнд нь ч үлгэрлэл, ёс зүй байхгүй гэдгийг ойлгосон. Ёс зүй, оюун санааны үлгэрлэл болох ёстой хүмүүс нь аль эртнээс ичээндээ орсон. Баабарын бичсэнээр Монголын нийгэм ёроолдоо унаж байгаа юм бол хэн буцааж өөд нь татах юм бэ? Ичээндээ байгаа хүмүүс үү, ил байгаа хүмүүс үү? Ёроолдоо унасан нөхцөлд косметик засвар биш капитал засвар хэрэгтэй, үүнд Монголын нийгэм бэлэн байгаа юу? Мэргэн түргэн нь биш эрдэмтэн мэргэд нь үүнд хариулт өгөх цаг болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын залуу 2018-11-19 43.228.131.110

Бүтэхгүй гарууд юмаа. Ерөөсөө Засгийн газрыг огцруул. Мөн УИХ ыг тараа. Ерөнхийлөгч бас огцор. Бүх ард түмний ХУРИЛДАЙ зохион байгуул. Монгол улсыг шинээр байгуул. Та нар бол чадахгүй юм байна.

Avatar

зочин 2018-11-19 43.242.243.37

Шалгалтыг 3 томоос нхлэж 3 ууланг нь шалгавал таарна. гэхдээ ариа боловсролтой, цэвэр нь энхболд байх болов уу. нөгөө 2 горигүй ээ, горигүй

Avatar

Sambuu 2018-11-19 49.0.213.224

Үмбүүнүүд минь ээ, намгүй төрт улс гэдэг чинь ганцхүү хаант улсыг хэлдэг юм. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг чинь бас л улс төрийн намууд ээлжилж ерөнхийлөгч гаэргаж ирдэг юмаа.

Avatar

Зочин 2018-11-19 202.9.40.218

Зүгээр л МАНАН-с салцгаая. Улс тѳр ярьцгаасан улс алаачдаар энэ улс дүүрлээ. Бид Монгол улсад амьдарч буй болохоос биш Монгол тѳрийн ѳмчит үйлдвэоийн газрын хотод аиьдааргүй. Скандинав загварын нийгмийн чиг баримжааг сонгоцгооё. Дахин МАНАН л биш шүү…

Avatar

Дэлдэгч 2018-11-19 66.181.189.100

Нам угуй терт улс болох хэрэгтэй. Тэхээр бараг Еронхийлегчийн засаглалтай болох елзийтэй биздээ. 76 эргуу дээр нэмэгдэх Мянга мянган дарганцар уут савнуудыг цэгцлэх гэдэг хунд юм байна.

Avatar

зочин 2018-11-19 66.181.160.127

За сүртэй шдээ…….Зүгээр л Монголчууд үзээгүй юмаа л үзэж байна шд…..Тэгс хийгээд үзэж ханаад тайвшраншд……. Монголчууд алзахгүйэээ….Тэнэг хүн тэхий дундуур нь,, гэдэгдээ.

Avatar

ба 2018-11-19 202.9.40.78

Монгол та нараар дутахгүй зайл

Avatar

Наранхүү 2018-11-19 103.229.121.253

Дундговийн улсаас өгдөг төсвийг хасах хэрэгтэй. Агуу баян их хурлын гишүүн тэрбум тэрбумаар нь өгчхөнө шүү дээ.

Avatar

oyun 2018-11-19 202.126.89.26

odoo bol oboo abaad yabchih hun bhgui uchir songuuli boltol ih hural zasgiin gazar bdaaraa bsan ni deer shuu

Avatar

Ард Аюуш 2018-11-19 202.72.245.209

ЭНЭ БҮХ ХУЛГАЙ ГАРЧ БАЙГАА НЬ ҮНДСЭН БОЛОН БУСАД ХУУЛИЙН МУУГААС БОЛООГҮЙ ЭЭ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ, ХУЛГАЙ БҮЛЭГЛЭН ХИЙДЭГ ЛУЙВАРЧИД ЗАСГИЙН ЭРХИЙГ БУЛААН АВЧИХААД БАЙГААД Л ЮМ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХИЙХ АЛХАМ БОЛ УИХ ГИШҮҮДИЙН ХАЛДАШГҮЙ ДАРХЛААГ ХАСАХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГАНЦ ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ШУУД ХАЛЖ МӨНГӨН ХОХИРОЛ ГАРСАН БОЛ ТӨЛҮҮЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2018-11-19 202.179.25.109

Засгийн эрх баригчид улсын ажлыг хийх сонирхолгүй учир хямралаас гарах тодорхой бодлогогүй, үйлдэл хийгээгүйгээс эдийн засагт өсөл, хөгжил байхгүй, хувийн хэвшил хямралаас гарсангүй. Харин хувийнхаа эдийн засгийг нилээн сайжруулж хувьдаа хямралаас гарсан.

Avatar

Зочин 2018-11-19 202.179.25.16

2016 оны сонгуулийн өмнө З.Энхболд 60 тэрбумын бичлэгийн тухайд яриад "Юун сонгууль!!! Албан тушаалын наймаа цаана чинь явагдах нь байна." гэсэн юм. Гэвч иргэд "Тэр хамаагүй ээ, чи өөрөө зайл!" гэж билээ. Ингээд сонгогчид идэвхтэй оролцон 60 тэрбумыг амжилттай сонгосон юм. Баяр хүргэе.

Avatar

Amar 2018-11-19 202.179.24.197

Монголд өнөөдөр идэж ууж монголоо өрөнд оруулсан МАНАН гэх нам дамжсан хуучинсаг үзэлтэнгүүд, идэж уухгүй улсаа босгоно гэсэн шинэ хүчний хооронд цусгүй дайн болж байгааг иргэд харж байна.Иймээс хуучинсагуудын ганц гарц нь У.Хүрэлсүхийг унагаж идсэн ууснаа нуух хүсэл.Гэхдээ ирж буй шинэ цагийг усан тэнэгүүд л сөрж шонд дүүжлүүлдэггүй юм гэхэд шоронд хатдаг гэдгийг хуучинсагууд ойлгомоор байна шүү.

Avatar

Зочин 2018-11-19 202.9.41.145

Энхболдоос ч, Хүрэлсүхээс ч Чингэсийн дайтай удирдагч гарч ирэхгүй нь тодорхой Харин нэр цэвэр 3 дахь нөхөр гарч ирэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-19 66.181.185.224

Н.Энхбаяр л дээр юм байна

Avatar

Зочин 2018-11-19 37.139.26.111

Бид нэг л юмыг сайн ойлгохгүй байх шиг бн.Ингэж хулгай хийж улс орноо дампууруулсан хүмүүс одоо хэзээ ч өөрсдөө ухамсараараа зайлна,сайжирна гэсэн ойлголт байхгүй.яагаад ч боломжгүй.одоо энэ хүмүүст ямарч хамаагүй аргаар төрийн эрхийг барих л үлдсэн.Хэрвээ төр эргэвэл энэ хүмүүсийг юу хүлээж бгааг сайн мэдэцгээж бга.Ганц арга нь ард түмэн нэгдээд босох л үлдсэн.Өөр зам байхгүй

Avatar

Зочин 2018-11-19 202.131.245.243

Цэргийн улс төрийн орлогч, бэлтгэл дэслэгч Топор цэргүүдээ галын тэргүүн шугам дээр үнсэнд хаясан шалз шиг орхиод, гамин чандруу шиг сүүлээ хавчаад Ерөнхийлөгчийн өргөө рүү амь зулбан зугтсан байна. Нуруу нь гэмтсэн гэсэн.

Avatar

Зочин 2018-11-19 27.123.214.2

ОДОО ЖАРГАЛСАЙХАН ЭСВЭЛ ЭНХБАТААР ЕРӨНХИЙ САЙД ТАВИАД ЖДҮ ХОЛБОГДСОН НӨХӨД ӨӨРСӨДӨӨ ОГЦРООД ЗАСАГ ТӨРДӨӨ ТУС БОЛОХ Л ГАРЦ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2018-11-19 103.111.68.3

харин тим учраас л Хүрэлсүхээс цэвэрлэгээ хүсээд байна шүү дээ. даанч энэ нөхөр бас л шоудсаар л байх шиг байна даа

Avatar

Зочин 2018-11-19 202.9.43.12

Миний монголын ард түмэн тэр хүмүүсийн үгийг сонсохоо больсоон.

Avatar

бага 2018-11-19 103.229.123.73

Монгол төрийн ялзрал чинээндээ тулж идээ бээр нь өөрөө урсан гарч байна. Үүний гол буруутан мэдээлэл мэдлэггүй сонгогч масс, түүний тархийг угаан ам руу нь мөнгө хийж санал авдаг МАНАН тогтолцоо. Гарч ирээд шархаа нөхөх гэдэг нь шударга үйлс болчихоод байна их хурлын гишүүдийн хувьд. Яагаад гэвэл тэд сонгуулиар асар их мөнгийг масс руу цацсан учраас. Иймд нүцгэн үнэнийг дээр дооргүй ярьж улс орноо аврах цаг ирлээ. Одоогийн улс төрчид бол хэн нь ч ялгаагүй ийм л схемээр гарч ирсэн хүмүүс.

Avatar

76 худалч 2018-11-19 202.179.31.28

76 худалч, хулгай нараа эх орноо тонсоор, ард иргэдээ мөлжсөөр байх уу. Төр хэзээ цэвэрших вэ

Avatar

Зочин 2018-11-19 202.9.40.189

http://StartWeeklyJob.com/?userid=94734

Avatar

Zochin 2018-11-19 126.161.157.96

Erunhiilugch tursun duudee mal hamgaalah sangaas terbumaar ni zeel avch ugsun, Odoo baigaa gishuud zeel avsan, huuchin gishuud Samurai, chingiss bond heden zuun terbumaar togloson, uursduu bayjsan, Zoljargal mongol bankiig hoosruulaad gadaadiin irgen bolson, sahal Erdenebileg 200 terbum aar 3 km zam tavisan, Bayar, Bayartsogt, Saihanbileg Oyu tolgoid ulsaa hudaldsan, Elbegdorj Erdenet iig avsan medehgui eeee, ur huuhed uls Ornoo geh setgel baihgui Huvia bodoj tsadaj hanadaggui ????!!!!!

Avatar

ЖДҮ-ЧИН 500.000.000-н ТӨБЗГ НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ 2018-11-19 64.119.24.94

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮСангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн Хос эрхэс компанидаа 500.000.000 авч Ард түмнийхээ боломжыг хулгайлсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг огцруул.

Avatar

Зочин 2018-11-19 182.160.36.101

Одоо тэр нүүрсний экспортыг Жэнко – ийнхон Далай лам руу төлөөлөгч илгээгээд зогсоочихсон гэдэг үнэн үү?

Avatar

Зочин 2018-11-19 182.160.36.101

Ард түмэн төрөө хянах системийг л хуульчилж өгөх нь зөв. Ондоогоор хэнд нь ч итгэх хэрэггүй. Жэнко Хүүк …..эд нараас арай дээр нь Ми.Энхболд байх шүү.

Avatar

Зочин 2018-11-19 202.21.100.210

Ганц үнэн бол Монгол эх орон гэдэг жирийн ард түмний зүрхэнд үлдэж дээ. Х.Баттулга М.Энхболд У.Хүрэлсүх гурав бол нэг тэрэгний гурван дугуй. Та бүхэн энэ гурван эрхэмийн өнгөрсөн 28 жилийн түүхийг судлаж үзвэл ердөө өнөөдөрийн ЖДҮХС- н луйвараас их юм гарна даа. УИХ-н 76 дотор шударга зөв ёс зүйтэй хүн хэн вэ мэдэхгүй байна маш ховор байхдаа бараг л

Avatar

УИХ тараа, огыруул 2018-11-19 202.126.89.92

Өмнөх нь дүүрч, Одоо баримттай алдаа гарсан дээр нь дарах хэрэгтэй

Avatar

zochin 2018-11-19 202.179.26.106

Ouundari,Garamjav bugd ulsiin mongoor ooriin biznesee bosgoson odoo mongo buchaaj avaj ed nariig chorond chiigeecheeee

Avatar

Жонхуурсан Монгол орон 2018-11-19 120.16.145.59

Зөвхөн нам аа бус улс орныг самарч хаяж байгаа тагнуулч муужгай топорыг ирсэн замаар нь тонилгоё

Avatar

зочин 2018-11-19 66.181.161.13

Оюундарь хадгаламж зээлийн хоршоотой Блюмон 7 давхар Энхбаяр бас хадгаламж зээлийн хоршоотой Шалгах хэрэгтэй дээ Монгол төрөөс эрх мэдлээ ашиглан зээлсэн нэртэй луйвардсан мөнгөө хүүлж өндөр хувиар өөртөө ашиг унагах замаар мөнгө олж амиа хичээж байгааг нь юу гээ ойлгох уу Ийм дампуу цагаандаа гарсан луйварчдаасаа салаагүй цагтаа монгол хөгжинө гэж мөрөөдөл бүү ярьцгаа Гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар үгүй бузар луйварчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж